Оюуны соёлын бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хурал
2017-10-22 12:59
ӨМӨЗО-ны шууд харьяа байгууллагын оюуны соёлын бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хурал 10 дугаар сарын 20-ны өдөр Хөххотноо боллоо.
Хурлын үеэр ӨМӨЗО-ны Өндөр Зэрэглэлийн Шүүх Хорооны дарга Хү Ифэн үг хэлсэн байна.
Энэхүү хурлаар оюуны соёлын бүтээн байгуулалтын ажлын чухал ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Тэргүүний нэгжийг байгуулах, сайн дурын үйлчилгээний ажлыг үргэлжлүүлэн сайн хийх хэрэгтэй. Байгууллагын соёл болон орчин тойрны бүтээн байгуулалтын ажлыг чанартай сайн гүйцэтгэх шаардлагатай. Үзэл санаа, үйл хэргээ ХIХ хурлын оюуны соёлын бүтээн байгуулалтын ажлын шаардлагатай нэгтгэн, ӨМӨЗО-ны шууд харьяа байгууллагын оюуны соёлын бүтээн байгуулалтын ажлыг ахиулах хэрэгтэй гэж онцолсон байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
