solongonews
Ли Кэчян БНХАУ, БНСУ-ын мужийн дарга нарын II хуралдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-11-29 09:39
Ли Кэчян БНХАУ, БНСУ-ын мужийн дарга нарын II хуралдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 27-нд БНХАУ, БНСУ-ын мужийн дарга нарын хуралдаанд оролцож буй хоёр талын төлөөлөгчдийг Бээжин хотноо хүлээн авч уулзав.

Ли Кэчян хэлэхдээ, “БНХАУ, БНСУ нь сайн хөрш, одоогоор хоёр улсын харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжиж, нийт салбарууд болон орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа ахицтай байна. Саяхан хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалт зохион байгуулж, БНХАУ, БНСУ-ын харилцааны хөгжлийг улам нэг алхам ахиулсан. Хоёр талын худалдаа хөрөнгө оруулалт хурдтай хөгжин, өргөн цар хүрээг хамарсан байна. Харилцан хүндэтгэсэн, тэгш эрх, харилцан ашигтай зарчмаар БНСУ-тай хамтран ажиллаж, БНХАУ-БНСУ-ын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах ёстой” гэжээ.

Ли Кэчян онцлохдоо, “БНХАУ, БНСУ-ын мужийн дарга нарын II хуралдаан амжилтад хүрч, ялангуяа хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын харилцаа гүнзгийрсэн нь хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл, боломж бололцоо их байгааг харуулж байна. Хоёр тал иймэрхүү тавцангаар дамжин, солилцоогоо гүнзгийрүүлж, харилцан суралцан, хамтын ажиллагаагаа ахиулж, БНХАУ, БНСУ-ын харилцааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой” гэжээ.

БНСУ-ын төлөөлөгчид, “Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн асар том хөгжил дэвшлийн ололт амжилтад баяр хүргэн, энэ бол Хятад улсын хувь биед ашигтайгаар үл барам Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулсан. БНСУ нь Хятадын талтай худалдаа хөрөнгө оруулалт болон хүмүүнлэгийн солилцоогоо ахиулан, орон нутгийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн харилцааг дэмжин, хоёр улсын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ. Уулзалтад БНХАУ, БНСУ хоёр орны 17 муж, хотын дарга нар оролцсон байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл