solongonews
Хятад, Монголын орчин үеийн шинэчлэлийг ахиулна
2023-09-28 16:37
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XIV форум 09-р сарын 18-ны өдөр Өвөр Монголын Улаанцав хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Форумын дараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 40 сэтгүүлчийг Шаньдүн мужийн Яньтай, Чиндао хотоор аялуулан сурвалжилга хийж, Хятадын орчин үеийн шинэчлэл, хөгжлийг харуулсан байна.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч

   Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XIV форум нь цар тахлын дараа анх удаа оффлайнаар зохиогдож байгаа бөгөөд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдвийн хүрээнд яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.

   Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга Лю Сыян, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, ӨМӨЗО-ы Намын хорооны байнгын хороон гишүүн, Суртал ухуулах хэлтсийн дарга Жэн Хунфань нар форумын нээлтэд оролцон үг хэлэв. Нээлтийн үеэр Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн холбоо "Бүс ба зам" хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, “Бүс ба зам” санаачилгыг таниулах зэрэг ажлуудыг тусгаж өгсөн байна.

Лю Сыян:

- Энэ жил "Бүс ба зам" санаачилгыг дурдсаны 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орон бие биеэ хүндэтгэж, хамтын хөгжлийг эрэлхийлж, дээд зиндааны байнгын харилцаа, иргэдийн солилцоо тасралтгүй явагдаж, хоёр талын хамтын ажиллагаа өгөөжтэй үр дүнд хүрсэн юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчин үеийн хөгжилд идэвхтэй үйлчилж, Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг дэмжин, хоёр орон болон ард түмэнд илүү сайн үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэж байна гэлээ.

Ө.Отгонбаатар:

- Монгол, Хятад хоёр улс уул усаараа холбогдсон найрсаг хөрш юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа жилээс жилд ахиц дэвшил гаргаж, найрамдал өдрөөс өдөрт гүнзгийрч байна. Энэхүү чуулга уулзалтаар дамжуулан хоёр талын олон салбарын бодит хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хоёр орны найрамдалд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Жэн Хунфань:

- Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо нь хоёр орны хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа, ард түмний харилцааг хөгжүүлэх "Сэтгэлийн гүүр"-ийг байгуулсан сайхан уламжлалтай. Хятад, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн "Сайн дуу хоолой"-г хамтдаа дуулж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцааны "Шинэ салбар"-ыг хамтран өргөжүүлэн, Хятад, Монгол хоёр орны цахим ертөнцийн хувь заяаны "хамтын нэгдэл"-ийг хамтран байгуулж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн боловсон хүчний сургалтын "шинэ хэв загвар"-ыг хамтран бий болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

   Тус форумыг Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хариуцан гүйцэтгэж, Улаанцав хотод зохион байгуулсан юм. Форумд Хятад, Монголын хэвлэлийн салбарын 150 гаруй зочид төлөөлөгч оролцож, 14 төлөөлөгч харилцан суралцах, техник технологийн шинэчлэл хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд түргэн дассан зохицох зэрэг асуудлаар илтгэл тавилаа.

   Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг 2010 оноос эхлэн зохион байгуулж, Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны чухал платформ, Хятад, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцлын гүүр болжээ.

Орчин үеийн шинэчлэл ба хөгжил

   09-р сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн төлөөлөгчид Шаньдүн мужийн Яньтай, Чиндао хотод аялан сурвалжилга хийж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалтай танилцан, Хятад, Монгол хоёр орны солилцоо хамтын ажиллагааг ахиулжээ.

   “Ремеген био эм бэлдмэл” /Яньтай/ ХХК-ийн Чанарын судалгааны хэлтсийн сэтгүүлчид шинэ эмийн судалгаа, хөгжлийн явцтай танилцлаа. Дотооддоо худалдаалагдахыг зөвшөөрч, үндэсний эрүүл мэндийн даатгалын эмийн каталогт орсон Ремеген био эм бэлдмэлийн хоёр бүтээгдэхүүн болох "Тетасепт" ба "Ведицитомаб" эм нь туршилт шинжилгээнээс эхлэн зах зээлд гарах хүртлээ тус үйлдвэрийн туршилт судалгааны хэсэгт хамрагдсан байдаг. Одоогийн байдлаар тус компани нь судалгаа, боловсруулалт, арилжааны шатандаа олон арван шинэ эмтэй болоод байгаа бөгөөд 7 шинэ эмийн 20 гаруй эмнэлзүйн туршилт хийгдэж байна.  “Энэ компанийн судалгаа, хөгжлийн чадавх, түвшин дэлхийд тэргүүлж байгаа нь үнэхээр гайхалтай байна” хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн н.Ариунчулуун сайшаан ярвж байлаа.

   Төлөөлөгчид Яньтай хотоор аялан сурвалжлах хугацаандаа Яньтай уул, Чаоян гудамж, Сүөчэн хот, Чанюй дарсны соёлын музей, Янма арал зэрэг газруудаар явж, "Аршийн орны далайн эрэг дэх шинэ соргог Яньтай"-н сэтгэл татам байдлыг мэдрэв. Мөн өндөр чанартай бүтээн байгуулалт, экологийн орчин, соёлын бүтээн байгуулалт, Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үүднээс Янтайг ойлгосон байна.

   Автомат чиглүүлэгч машинууд тодорхой маршрутын дагуу чингэлэг тээвэрлэн, төмөр замаар ачааны кранууд чингэлгийг нааш цааш шүүрэн авч, гаднын ачааны машинд тээвэрлэнэ... Шаньдүн боомт дахь Чиндао боомтын бүрэн автоматжуулсан чингэлэг терминал дээр хөл хөдөлгөөн ихтэй байгаа дүр зураг аялан сурвалжилгын багийн анхаарлыг татаж, харааг булаана.

   МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр хэлэхдээ "Хятадын хойд бүсийн эдийн засгийн тулгуур төв Шаньдүн мужид ажиллаж сурвалжилга хийсэн өдрүүд үзэж харах зүйл ихтэй, тун сонирхолтой аялал байлаа. 2022 оны байдлаар мужийн ДНБ-ийн өсөлт 5.4 хувьд хүрсэн нь ухаалаг төлөвлөлт, үр ашигтай зарцуулалтын өгөөж болов уу. Тэр дундаа байгальд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарал бага, чанартай хөгжлийн бүсийг олон жилээс төлөвлөж, хөгжүүлж чаджээ. Манай улс хэдий далайд гарцгүй ч автозамын болон агаарын боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх бодлого баримталж байгаа. Үүнд боомтын ачаа тээвэрлэлтээрээ тэргүүлдэг Шаньдүн муж, тэр дундаа бүрэн автомат чингэлэг терминалтай Чиндао боомтын зохион байгуулалтаас суралцмаар санагдлаа".

   Далайн эрэгт орших газарзүйн давуу талаа үр дүнтэй ашиглаж "Галууны нислэг" кластераар дамжуулан аж үйлдвэрийн тэргүүлэх 10 чиглэлийг тодорхойлсон нь олон улсад ч сайн туршлага болно гэж бодож байна.

  Чиндао боомтын бүрэн автомат чингэлгийн терминал нь дэлхийн тэргүүлэгч бүрэн автомат чингэлгийн терминал, Ази тивийн анхны жинхэнэ автоматжуулсан чингэлэг терминал гэдгийг мэдсэний дараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд дарга н.Ариунаа "Энэ боомтын терминалыг жолоочгүй ажиллуулж байгаа нь надад шинэлэг мэдрэмж төрүүлж байна" хэмээн Шаньдүн ухаалаг боомтын бүтээн байгуулалтын тухай бишрэн ярив.

   Аялан сурвалжилгын баг Чиндао хотын Баруун эргийн Шинэ дүүрэгт байрлах Хайэр Drum интернэтийн үйлдвэрт зочлон, ухаалаг дотоод торх шугам, шилэн лазер гагнуур, ухаалаг хайрцагны хэв хийх зэргийг ойлгож, хувцас угаалгын машиныг үйлдвэрлэж буй автомат дүр зургийг харлаа.

   Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Батчимэг хэлэхдээ "Хайэр брэндийг Монголд хүн бүгд мэднэ. Олон гэр бүл Хайэр гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгодог. Би ч өөрөө Хайэр богино долгионы зуух хэрэглэж байсан. Би өнөөдөр Хайэр Drum интернэтийн үйлдвэрт ирээд үйлдвэрлэлийн бүх үйл явцыг нүдээр харлаа. Үйлдвэрлэлийн процесс бүхэлдээ механикжсан бөгөөд энэ нь зөвхөн хөдөлмөрийн зардлыг хэмнээд зогсохгүй бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг болохыг хараад ирээдүйд Хайэрийн үйлдвэрлэсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгохдоо илүү итгэлтэй болж байна" гэв.

   Үүнээс гадна аялал сурвалжилгын багийнхан Чиндао хотын шар айрагны музей, Чиндао хотын төлөвлөлтийн ордон болон бусад газруудаар зочилж, Чиндао хотын аж үйлдвэрийн аялал жуулчлал, хот байгуулалт, ухаалаг үйлдвэрлэл болон бусад салбарын онцлог, онцлох үйл явдлуудтай танилцлаа.

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл