solongonews
Өргөст хэмх зайлшгүй идэх 8 шалтгаан
2015-12-28 18:21
Өргөст хэмхийн эрүүл мэндийн ашиг тус нь маш их бөгөөд манай гаригийн хамгийн их тариалсан хүнсний ногооны 4-рт ордог байна. Салат, закуска, гоо сайханд гээд бүсгүйчүүд бид ихээр хэрэглэдэг ногооны нэг билээ.
1. Цусны даралтыг хэвийн байлгадаг
Тэд таны цусны даралтыг хянахад туслах учир хоол ундандаа өргөст хэмх хэрэглэх  хамгийн том шалтгааны нэг юм. өргөст хэмх нь их хэмжээний ус агуулдаг учир судасны бөглөрөлтийн эсрэг зогсдог байна. Мөн кальци, калий ихээр агуулдаг учир цусны даралтыг бууруулах увидастай. 
 
2. Бөөрийг эрүүл байлгана
Өргөст хэмх нь шээс хөөх үйлчилгээтэй. Энэ нь таны бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг, түүнчлэн таны бөөрийг эрүүл хадгалахад туслаж хорт бодисыг гаргахад хувь нэмрээ оруулдаг.
 
3. Жингээ хасахад туслана
Хэрэв та жингээ хасаж байгаа бол хооллолтондоо өргөст хэмхийг ихээр идэх хэрэгтэй. Мөн 95% нь ус бөгөөд цатгалан байдлыг урт хугацаанд мэдрүүлдэг. Түүнчлэн витамин В агуулдаг. 
 
4. Амны эвгүй үнэрийг арилгана
Нэг зүсэм  өргөст хэмхийг идэснээр таны амны үнэр 30 секундын дараа дарагдах болно. Одооноос танд бохь, гаа хэрэггүй, нэг зүсэм өргөст хэмх байхад л хангалттай. 
 
5. Эрүүл яс, эрүүл үе
Өндөр цахиурын агууламж нь таны яс, үеийг эрүүл байлгахад туслах болно. Цахиур гэдэг нь бидний ясыг блок мэт хатуу байлгадаг бодис. 
 
6. Хорт хавдрын эсрэг
Дараагийн шалгаан бол хорт хавдрын эсрэг болон сэргийлэх үйлчилгээ нь юм. Үүнд хөх, түрүү булчирхай, өндгөвч, умайн, уушигны хорт хавдрын эсрэг маш үр дүнтэй байдаг. 
 
7. Чихрийн шижны эсрэг
Өргөст хэмх нь чихрийн шижны эсрэг маш сайн үйлчилдэг. Хүний бие чихрийн шижны дутагдалтай үед инсулин гэх даавар ялгаруулдаг. Харин өргөст хэмх нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. 
 
8. Шарталтын эсрэг
Витамин В нь шарталтын эсрэг байдаг. Хэрэв та өглөөг сайхан толгойны өвчттэй угтахыг хүсэхгүй байгаа бол унтахаасаа өмнө хэд хэдэн зүсмийг идээд унтаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл