2018 Хятадын интернетийн аюулгүй байдлыг сурталчлах долоо хоног арга хэмжээний хугацаанд Хятадын Боловсролын яам, Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Олон нийтийн аюулгүй байдлын яам, БНХАУ-ын Ардын банк, Коммунист залуучуудын холбооны төв хороо, Ажилчны ерөнхий эвлэл зэрэг олон байгууллагаа нэгжүүд Чэн Дү хотод Хууль зүйн өдөр, Санхүүгийн өдөр, Залуучуудын өдөр, Хувийн мэдээллээ хамгаалах өдөр зэрэг гол сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
18-ны өдөр Сургуулийн хүрээний өдрийг зохион байгуулж, интернетийн аюулгүй байдлын гол сэдэвт хурал хийж, сурагчдын интернетийн зөв хэрэглээ, интернетийн аюулгүй байдлын тухай мэдлэг, хамгааллын чадварыг дээшлүүлсэн байна.
19-ний өдөр гол сэдэвт форум зохион байгуулж, интернетийн аюулгүй байдлын мэдлэгийг нийгэмд өргөтгөж, хүмүүст сүлжээний аюулгүй байдлын талаар мэдлэгийг дээшлүүлсэн байна.
20-ны өдөр Хууль зүйн өдрийг зохион байгуулж интернетийн аюулгүй байдлын тухай мэдлэгийн тэмцээн зохион байгуулж, интернет сүлжээтэй холбоотой байгууллагаа нэгж болон олон нийтийн интернет сүлжээний аюулгүй байдлын тухай мэдлэгийг нэмэгдүүлжээ.
