11-р сард Хятадын хэрэглэгчдийн үнийн индекс 4.5 хувиар өссөн байна
2019-12-10 11:24
11-р сард Хятадын хэрэглэгчдийн үнийн индекс 4.5 хувиар өссөн байна.
Энэ оны 11 дүгээр сард Хятад улсын хэрэглэгчдийн үнийн индекс (CPI) өнгөрсөн үеийнхээсээ 4.5 хувиар өссөн байна гэж Үндэсний Статистикийн Товчоо саяхан нийтэлсэн байна. Тухайлбал хот суурин 4.2 хувь, хөдөө нутаг 5.5 хувиар өсөж,хүнсний бүтээгдэхүүн19.1 хувь, хүнсний бус бүтээгдэхүүн 1 хувь, өдөр тутмын хэрэглээ 6.5 хувь,үйлчилгээ 1.2 хувь өссөн байна. 1-11-р саруудад CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 хувиар өссөн гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
