solongonews
У.Хүрэлсүхийн айлчлал хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болзол болно
2018-04-04 20:59
МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 03-нд мэдээлснээр, Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын дарга Хатанбаатарын Мандахцэцэг 04-р сарын 03-нд ГХЯ-нд болсон хэвлэлийн бага хуралд: - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар, Монгол Улсын Засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 08-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ хэмээн мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх албан ёсны энэ айлчлал хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болзол болно гэж тэрээр онцолжээ.

Айлчлалын үеэр ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хөгжлийн төлөөлөх “Нээлттэй Ази” зэрэг сэдвийн дор зохион байгуулагдах Бө-Аогийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байна гэж Х.Мандахцэцэг тэмдэглэв. 

Зохиогч: ХОУР-гоос Монгол Улсад суугаа сэтгүүлч О.Дарамбазар
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл