Эх сурвалжийн мэдээлснээр 2022 оны 04-р сарын 03-ны өдрийн байдлаар Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орсон дөрвөн сарын хугацаанд нийт 2.254 сая зорчигч, 1.31 сая тонн ачаа бараа тээвэрлэснээр зорчигч болон ачаа тээвэрлэлт эрчимтэй хөгжиж, хоёр орны иргэд тав тухтай, үр ашигтай зорчиход таатай боломжийг нээж байна. Энэ нь хоёр орны ард түмний аялал жуулчлалыг хөгжүүлэх төдийгүй Хятад, Лаосын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Зорчигч тээврийн хувьд Хятад, Лаосын төмөр замын Фүшин, Ланьцан галт тэрэг аюулгүй, тав тухтай нөхцөлийг бүрдүүлэн улсын дотоодын хэсгийн зорчигчийн байдлаар нийт 2.3 сая зорчигч тээвэрлэсэн бол Лаосын хэсэгт нийт 224 мянган зорчигч тээвэрлэсэн байна.
Ачаа тээврийн хувьд эхний үед резин, химийн бордоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байснаас сүүлийн үед электроник, фото электрик, автомашин, нэхмэл эдлэл, хүнсний ногоо, цэцэг зэрэг бүтээгдэхүүн болон өргөжиж, бараа тээвэрлэлт нийт 100 гаруй төрөлд хүрчээ.
