Хятад улсын “Бүгд найрамдах улсын одон”-гийн шагналт, Инженерийн академийн академич Жүн Наньшань 08-нд Бээжинд зохиогдсон Олон улсын эрдэмтдийн форумд хэлсэн үгэндээ: “Олон нийтээрээ тогтоон барих, олон нийтээрээ сэргийлэх” зөв зүйтэй удирдан жолоодох үзэл санаа болон асар хүчтэй арга хэмжээ бол Хятад улс Ковид-19 цар тахлыг тогтоон барих, сэргийлэхийг үр бүтэмжид хүргэсэн үндэс суурь юм, шинжлэх ухаан технологийн инновацийн үзэл ойлголтыг баримтлах нь Ковид-19 цар төхлын хамаатай шинжлэх ухааны үндсэн асуудлыг шийдвэрлэхийн баталгаа юм гэжээ.
“Шинжлэх ухааны чанар болон олон улсын сорилт” гол сэдэвт тус форумд нобелийн шагналт 10 эрдэмтэн, олон улсын шинжлэх ухааны академич болон Хятад улсын хоёр академийн 20 академич, нийгмийн шинжлэх ухааны байгууллагын болон залуу эрдэмтдийн 300 төлөөлөгч оролцсон байна. Ирээдүйн анагаах ухааны загварын шинэчлэлийг улам ахиулж, “эмчилгээгээр гол болгож байсан”-аас “эрүүл мэндээр гол болгох”-од шилжиж, “эрт илрүүлэх, эрт оношлох, эрт эмчлэх” үзэл ойлголтыг улам илүү чухалчилж, ард түмний амь нас, эрүүл мэндийг баталгаажуулах хүнд үүргийг үүрэглэхийг Жүн Наньшань өргөн олон био анагаахын ажилтнуудад уриалсан байна.
Физиологи буюу анагаах ухааны нобелийн шагналтан Ранди Шекман, Физикийн ухааны нобелийн шагналтан Майкл Костерлиц, Химийн ухааны нобелийн шагналтан Майкл Левитт зэрэг нобелийн шагналт 10 эрдэмтэн тус тус онц том олон нийтийн хямрал, олон нийтийн шинжлэх ухааны чанарыг дээшлүүлэх, залуу багачуудын шинжлэх ухааны урамыг хөгжүүлэхийг чухалчлах зэрэг гол сэдвийн дагуу олон нийтийн шинжлэх ухааны чанарыг нэмэгдүүлэх үзэл бодлоо өгүүлсэн байна.
ХТРТ-ийн ерөнхий захирал, ерөнхий редактор Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, өдгөө дэлхий нийтэд шинжлэх ухааны асуудлыг улс төржүүлэх зэрэг олон зүйлийн ээдрээтэй сорилт тулгарч байна. Мэдээллийн хэрэгсэл бол олон нийт шинжлэх ухаан технологийн мэдээллийг олох чухал зам суваг, мөн түүнчлэн шинжлэх ухааны арга барилыг сурталчлах, шинжлэх ухааны үзэл ойлголтыг түгээмжлэх, шинжлэх ухааны зориг санааг хөгжүүлэх чухал индэр юм. ХТРТ бүрэн мэдээллийн хэрэгслийн эрин цагийн гол мэдээллийн хэрэгсэл болсон гүүр холбоосны үүргээ сайтар гүйцэтгэж, шинжлэх ухааны танин мэдэхүйг үр дүнтэй дамжуулах, өргөн хүрээнд хамруулахаар дамжин нийт хүн төрөлхтөний шинжлэх ухааны чанарыг дээшлүүлэхэд нэн илүү хувь нэмэр оруулах болно гэжээ.
