Эко хөдөлгүүрт агаарын төмөр замын туршилтыг хийлээ
2016-10-01 21:40
Эко хөдөлгүүрт агаарын төмөр замын туршилтыг Хятадын Чэн Дү хотод хийлээ.
Энэ сарын 30-ны өдөр Хятадын анхны эко хөдөлгүүрт агаарын төмөр замын галт тэргийг туршлаа. Туршилтыг Чэн Дү хотод хийсэн бол нийт 1.25 км зам дээр туршилтыг явуулсан байна.
Туршилтын явцад өөдөө өгсөх, уруудах, эргэлтэт зам, зогсоол, цэнэглэх газруудыг хамруулжээ. Энэхүү галт тэрэг нь цагт 60 км/ц аялах боломжтой бөгөөд нэг вагон 120 хүний багтаамжтайгаар төлөвлөгджээ.



Өөрийн өртгийн хувьд харьцангуй хямд, бага зай эзлэх, эко зэрэг давуу талтай юм.
Найруулагч: Urihan
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
