solongonews
Ван И Палестины Гадаад хэргийн сайд Маликитай утсаар ярив
2023-10-24 10:27
Ван И Палестины Гадаад хэргийн сайд Маликитай утсаар ярив.

   ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 10-р сарын 23-ны өдөр Палестины Гадаад хэргийн сайд Маликитай утсаар ярив.

   Малики Палестины талын байр суурийг танилцуулж, шударга ёсыг дээдэлж, тодорхой, хүчирхэг дуу хоолой гаргаж, Палестины ард түмний талд бат зогсож, Палестины талд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Хятад улсад чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд "Хятадын дэмжлэг Палестин, Хятадын бат бөх нөхөрлөлийг харуулж байна. Палестины тал газын зурваст нэн даруй гал зогсоох, тусламжийн бараа хүргэхийг шаарджээ. Ингэснээр шархадсан хүмүүсийг эмчлэх боломжтой болох юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар Палестины асуудал үндсээрээ шийдэгдэж, тусгаар тогтносон улс бий болно гэдэгт найдаж байна" гэв.

   Ван И хэлэхдээ "Хятад улс Палестины тал ялангуяа Газын ард түмний зовлон зүдгүүрийг ихэд өрөвдөж байгаагаа илэрхийлэв. Хятад улс энгийн иргэдэд хор хөнөөл учруулж, олон улсын хуулийг зөрчсөн бүх үйлдлийг эрс буруушааж, эсэргүүцэж байна. Газын ард түмний амьдралын хамгийн үндсэн нөхцөлийг хангахын тулд нэн даруй гал зогсоож, дайныг зогсоохыг уриалж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэх ёстой, олон улсын хамтын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авах ёстой. Бүс нутгаас гадна томоохон улс орнууд бодит байдал, нүүр тал хардаггүй байдлыг дэмжиж, хямралыг сааруулахад үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх ёстой" гэв.

   Ван И хэлэхдээ "Газын ард түмэнд өнөөдөр хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол дайн, зэвсэг, сум биш, аюулгүй байдал, хүнс, эм юм. Газын зурваст хамгийн их хэрэгтэй зүйл бол геополитикийн тооцоо биш, дайныг зогсоох, энх тайвны хүчин чармайлт юм. Хятад улс Палестины Үндэстний эрх мэдлийн байгуулага болон НҮБ-ын агентлагуудаар дамжуулан хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж, мөн газын ард иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн материаллаг тусламжийг үргэлжлүүлэн олгоно" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл