”Айзам” найрал дууны чуулга шинэ цомгоо гаргалаа
2019-02-22 16:39
Ордос хотын Отогийн өмнөд хошууны ”Айзам” хүүхдийн найрал дууны чуулгын шинэ цомгийн нээлтийн ёслол Отогийн өмнөд хошуунд саяхан боллоо.

Уг цомогт "Буурал морь", "Бүжидмаа, "Хонгор шаргал", "Ээж минь", "Ордос Монгол", "Чин цагаан галуу" зэрэг 12 дуу багтжээ. "Айзам" хүүхдийн найрал дууны чуулга нь 2016 онд Бээжингийн Айзам нэртэй компани болон Отогийн өмнөд хошууны соёл аялал жуулчлал радио телевизээс санаачлан үүсгэн байгуулсан хүүхдийн чуулга болно. Байгуулагдсан цагаасаа тус чуулга нь олон шилдэг уран бүтээлчдийг бэлтгэн гаргасан бөгөөд шинэ цомог нь авьяаслаг хүүхдүүдийн хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болж сонсогч түмэндээ хүрч байгаа нь энэ билээ.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
