Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар энэ сарын 05-ны өдөр Хонконгийн нэг сая гаруй иргэн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан нь Хонконгийн 16 ба түүнээс дээш насны вакцинжуулалтад хамрагдах боломжтой иргэдийн 15 орчим хувийг эзэлж байна гэж мэдэгдлээ.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч вакцинжуулалтын төлөвлөгөөг дэмжиж буйгаа олон нийтэд талархал илэрхийлж, вакцинд хамрагдаагүй байгаа хүмүүсийг аль болох хурдан хамрагдахыг уриалав. Тэрээр:
- Өргөн цар хүрээтэй вакцинжуулалт л эдийн засаг, ард иргэдийн амьжиргааны хэвийн байдлыг богино хугацаанд сэргээж чадна. Үүний зэрэгцээ вирусийн омгийн аюул нүүрлэж байгаа үед өөрсдийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалахын тулд вакцинжуулалтад яаралтай хамрагдах шаардлагатай юм гэж хэлэв.
Хонконгийн “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын төлөвлөгөө 02-р сарын 26-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд 05-р сарын 05-ны өдөр бол төлөвлөгөө эхэлсний 69 дэх өдөр юм. Одоогийн байдлаар нэг сая гаруй иргэн вакцины эхний тунг хийлгэж, 588 мянга орчим иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна.
