solongonews
Эртний Хятадын морин тэрэг
2021-11-10 17:20
Эртний Хятадын морин тэрэг

Хасаг тэрэг нь Хятад улсад маш эртний түүхтэй байж, өдөр тутмын амьдралд тээврийн хэрэгсэл, дайны талбарт байлдааны хэрэгсэл байсан юм. Шан гүрний үеэс хасаг тэрэг хийж бүтээдэг  байжээ. Чүнь Чиү улсын үеэс загвар нь өөрчлөгдөж, олон ангилал, бүрэн ажиллагаатай болсон байдаг. Тэгэхээр Эртний хятадын хасаг тэрэг нь гэр тэрэг болон өдөр хасаг тэрэг гэх хоёр төрөл байжээ.

Наньчан дахь Хань гүрний Хайхунь Хөү улсын музейн “Чинь гүрний гайхамшиг-Чинь Шихуангийн Бин МаЮн цэрэг морины хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн үзэсгэлэнгийн танхимд Чинь Шихуангийн өнгөт ваарын морин тэрэг (хуулбар) бий. Наньчан дахь Хань гүрний Хөү вант улсын дурсгалын музейн орлогч эрхлэгч Фань Лижүн, Чинь Шихуангийн өнгөт ваарын морин тэрэг нь1 тонноос дээш жинтэй байдаг ба маш үнэ цэнэтэй. Энэхүү иж бүрэн морин тэрэг нь хятадын өнөөг хүртэл археологийн олдворуудаас олдсон хамгийн том биетэй, хамгийн төвөгтэй бүтэцтэй, хамгийн бүрэн бүтэн, хамгийн тансаг урлал бүхий оршуулгын морин тэрэг юм гэв.

Технологийн дэвшил нь морин тэргийн тээврийн хэрэгслийн дизайны өөрчлөлтийг авчирсан байдаг. Шан гүрний үеийн морин тэрэг голчлон ганц аралт тэрэг байсан тул дор хаяж хоёр морь хөдөлдөг байв. Байлдаант улсын үед хоёр аралт тэрэг байж ерөнхийдөө ганц морь л хэрэгтэй байсан байна. Цинь гүрний үед тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн дизайны стандартыг нэгтгэж эхлэв. Цинь, Хань гүрний үед ганц аралт, хоёр аралт тэрэг зэрэгцэн ашиглагдаж байсан бол Баруун Хань гүрний сүүлчээр хоёр аралт тэрэг аажмаар ганц аралт тэргийг  орлосон байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл