Тэрээр: - Герман улс Хятадтай хамт олон талт үзлийг эрчимжүүлэхийг хүсэж байна. Хоёр орон Их Хорийн бүлгийн механизмын хүрээнд нягт хамтын ажиллагаа өрнүүлсэн бөгөөд зарим харалцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцсон юм. Энэ удаагийн Хятадад хийх айлчлалаар Хятадтай хоёр талын харилцаа, эдийн засгийн байдал, худалдаа зэрэг сэдвээр яриа хэлэлцээ хийх болно гэжээ.
Меркелийн энэ удаагийн Хятадад хийх аялалд Шэньжэнь хотыг багтаасанд тэрээр маш их баяртай байгаагаа илэрхийлээд, урьд нь Хятадад хийсэн айлчлалаар Хятадын зарим муж хотуудтай танилцаж байсан. Айлчлал бүрээрээ Хятадын хөгжил дэвшлийн эрч хүчийг олж мэддэг бөгөөд тус улсын маш олон үлгэр түүхийг ойлгож мэдсэн. Мөн залуус, орон нутгийн засаг захиргаатай харилцах боломжийг олгосонд баярлаж явдаг. Шэньжэнь хот бол онцгой газар, Хятадын эдийн засгийн нээлттэй байх ажлаа эндээс эхлүүлсэн. Германы аж ахуйн нэгжүүд уг хотод ажил төрөл эрхэлж байна. Иймээс энэ хоттой танилцахыг хүсэн хүлээж байна хэмээн онцолжээ.
