
Хятадын Шянтангаас хөдөлж, Ази-Европын эх газрыг туулан, Германы Хамбург хүрнэ. 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хятадын Шянтангаас Компьютер тээвэрлэсэн чингэлэгт галт тэрэг 18 өдөр аялан Германы Хамбургт хүрсэн байна.
10 жилийн өмнө Хятад-Европын хооронд төмөр замын тээврийн олон улсын ачаа тээврийг амжилттай туршиж байсан нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсаар байна. "10 жилийн өмнө урьдчилан тааварлашгүй зүйлүүд өнөөдөр ихээхэн хөгжсөн бизнес болсон” гэж Германы мэдээний телевиз 10 дугаар сарын 06-ны өдөр мэдээлж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нэвтэрсний 10 жилийн ололт амжилтыг өндрөөр үнэлсэн байна.
"Нэгэн амжилттай төсөл"
2008 онд Бээжин, Өрөмч, Шянтан-Германы Хамбург хоорондын чингэлэгт галт тэрэг нэвтэрснээр төмөр зам техникийн зохион байгуулалт, хүртээмжийн чадавхын хувьд аюулгүй, олон улсын контейнерын тээврийн үйлчилгээг хангах тохиромжтой гэдгийг гэрчилсэн байна. Хятад-Европын галт тэрэг байхгүйгээсээ бий болсон, цөөн байснаасаа олширч, хурдтай хөгжиж, үр өгөөжөө өгсөн тухай гадаадын хэвлэл мэдээллийнхэн ажиглалт хийсэн байна.
АНУ-ын “Forbes” сэтгүүлийн вэбсайтад нийтлэхдээ, 2008–2011 оны ажиглалтаар дамжаад 2012 болоход Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэг нь тээвэрлэлтийн тогтмол хувилбар болсон. Үүнээс хойш тус тээврийн үйлчилгээ хурдтай өргөжиж, Хятадын олон олон хотуудыг Европтой холбож байна.
“Ойролцоогоор 10 жилийн өмнө Хятадын ачааны галт тэрэг Польшийн хилийн хот Маршевич хүрэх үед 2 долоо хоногийн богинохон хугацаанд зөөврийн компьютер, авто машин зэрэг бүтээгдэхүүнийг Европ руу тээвэрлэж хүрсэнд хүмүүс маш их гайхаж байсан. Тухайн үед галт тэрэг нэг сард нэг л удаа зорчдог байсан. Хятад улс эртний торгоны зам дагуух орнуудын худалдааны хөгжлийг ахиулснаар, өнгөрсөн нэг жилд галт тэрэгний аялах тоо эрс нэмэгдэж, тухайн орон нутгийн засаг захиргаа сар бүр 200 ээлжийн вагоны ачааны хэрэгцээг зохицуулах болоод байна гэж Reuters агентлаг саяхан мэдээлсэн юм.

ОХУ-ын "Коммерсант" вэбсайт энэ тухай мэдээлэхдээ, 2018 оны эхний 8 сард "Тээврийн хамтын ажиллагааны логистикийн компани-Евразийн төмөр замын холбоо"-ноос Хятад-Европ-Хятадын чиглэлд хил дамжин өргөх үйлчилгээ үзүүлсэн ачаа тээврийн хэмжээ 150.5 мянган стандарт чингэлэгт хүрч, мөн үеэсээ 50 хувиар өссөн. Тус компани нь Хятад-Европ галт тэрэг Орос, Беларусь, Казахстаны хооронд дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийн ажиллагааг зохицуулдаг.
Компанийн ерөнхий захирал Алексей Гром хэлэхдээ, Евразийн бүс нутагт төмөр замын компаниуд бүс нутгийн тээврийн зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлэх маш ховор боломж юм гэжээ.
Хятад-Европын төмөр замын чингэлэгт олон улсын ачаа тээвэрлэлтийн хэд хэдэн амжилттай оролдлогоос “Чүнчинь-Шиньжян-Европ” олон улсын төмөр зам тогтмол нээсэн хүртэлх, Хятад, Европын галт тэрэг нэгдсэн брэнд ашигласнаас зорчих тоо тасралтгүй шинэ тэмдэглэлийг тогтоосныг хүртэлх, Хятад-Европын галт тэрэг үр дүн, амжилт бүтээл дүүрэн Евразийн эх газраар давхиж байна.
“Нэгэн амжилттай төсөл” гэж Германы мэдээллийн телевизийн вэбсайтад ХБНГУ-ын Төмөр замын гүйцэтгэх захирал асан Хартмут Медон нийтэлсэн бөгөөд Хятад-Европын галт тэрэгний хэтийн төлөвт итгэл дүүрэн байлаа.
"Дэлхийн эдийн засагт туслахыг хүсэн хүлээж байна"
20 дугаар зууны 30-аад оны үед Шведийн судлаач Свен Хединий бичсэн “Торгоны зам” номд дурдахдаа, "Хятадын Засгийн газар Торгоны замыг дахин сэргээж, орчин үеийн тээврийн хэрэгслийг ашиглах нь дэлхий нийтэд хувь нэмрээ оруулах болно" гэжээ.
Өнөөдөр Свен Хединигийн хүлээлт нь бодит байдалд хүрч байна. Евразийн эх газар дээр Хятад-Европын галт тэрэг нь шинэ зууны “Төмөр тэмээн баг” болж, эртний торгоны замын түүхийг үргэлжлэн бичиглэсээр байна.
2018 оны 80 дугаар сард Хятад-Европын галт тэрэгний зорчсон тоо 10 мянгад хүрч, Евразийн эдийн засгийн гол судасны эдийн засгийн буухиа галт тэрэг болжээ.
“Америкийн дуу хоолой” вэб сайтад мэдээлснээр, Хятад худалдааны шинэ зам маршрут болон зах зээлийг нээн, Хятадын ачааны галт тэрэг Европын олон хотуудад үйлчилгээ үзүүлж байгаа нь Бээжингийн “Бүс ба зам” санаачилгын нэг хэсэг болно гэжээ.
Оросын Тас Агентлагийн нийтлэлд, Хятадын дурдсан “Бүс ба зам” санаачилга нь Хятадаас бүс дагуух төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хялбар, хямд хэлбэрээр Европт бараа бүтээгдэхүүнийг хангаж байна” гэжээ.
Үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй байдаг нь Хятад-Европын галт тэрэгний гол онцлог болжээ.
Төмөр замын тээвэрлэлтийн хурд нь далайн тээвэрлэлтээс хоёр дахин, агаарын тээврээс цэвэр байгаа бөгөөд хямд, Хятад-Европын галт тэрэг нь Хятад, Европын худалдааны чухал зүйл болно гэж “Америкийн дуу хоолой” вэб сайтад мэдээлсэн байна.
Хятад-Европын галт тэрэгний хамгийн том давуу талын нэг нь ихэвчлэн бусад төрлийн тээвэрлэлтийн цогц байж, тээвэрлэлтийн хамтарсан шийдлийн гол хэсгийг бүрэлдүүлж, энэ нь дэлхий нийтийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд илүү үр ашигтай, өртөг хэмнэлттэйгээр тээвэрлэх боломжтой гэж АНУ-ын “Forbes” сэтгүүлийн вэбсайтад мэдээлжээ.
Их Британийн Радио компанийн ажигласнаар, дэлхий нийтэд Хятадын өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ өссөөр байгаад эдгээр галт тэрэг дэлхийн эдийн засгийн ирээдүйд туслахыг хүсэж байна гэжээ.

"Ямар ч улс орон боломжоо алдахыг хүсэхгүй"
Хятад-Европын төмөр замын маршрут нь Хятад болон Европыг холбох гадаад харилцааны томоохон төсөл, геополитик, улс төрийн чухал ач холбогдолтой. Энэ нь соло биш харин симфони юм. Өнөөдөр худалдааны хамгааллын сүүдэр дэлхийд чухал ач холбогдолтой гэж Германы "Daily Mirror" сонинд нийтэлсэн байна.
Евразийн зам харилцаа, ачаа тээвэрлэлтийн чухал холбоос болсон Хятад-Европын галт тэрэг нь Хятад, Европ хоорондын худалдааны холболтыг харуулан, мөн бүс дагуу улс болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ногоон гарц болжээ.
“Оросын хавар” вэб сайтад онцлохдоо, Хятад-Европын ачааны галт тэрэг Хятад- Дунд Ази-Оросоор дамжин Европ хүрнэ. Энэ нь ОХУ болон Дунд Азийн улс орнуудад маш чухал юм. ОХУ нь хил дамжин өнгөрөх төлбөр авахаар үл баран төмөр замын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх болно гэжээ.
Хятад улс ирээдүйд Европын зах зээлд борлуулалтаа илүү нэг алхам тэлж, Хятад-Европын ачааны галт тэрэгний хөгжил нь Орос улсад ашиг хүртээх болно гэж ОХУ-ын “Санхүү” сайтад мэдээлсэн юм.
Саяхан “Японы эдийн засгийн мэдээ” сайтад нийтэлснээр, Хятадын дурдсан “Бүс ба зам”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө бараа бүтээгдэхүүн хоёр зах зээлийн хоорондын эргэлтийг хурдасгаж, Японы хамгийн том нэгдсэн ложистикийн компани болох “Япон Экспресс” нь хэрэглэгчдэдээ Хятад-Европын хооронд тогтмол тээврийн галт тэргээр ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж байна. Тус компани Хятадын төмөр замын корпорацаас явуулж буй ээлжийн вагоныг түрээслэхээр төлөвлөж байгаа бөгөөд сар бүр ирэх буцах 1-2 удаа, хэрэв үйл ажиллагаа сайн байвал долоо хоногт нэг удаа ирж буцна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ 10-р сард Хятадад айлчлах үеэр уг төлөвлөгөөг Япон-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай нөхцөл байдлаар авч үзэж хэлэлцэх болно гэжээ.
Түншийн хувьд бид Хятадын эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж байна. Ази, Африк болон Европын маш олон улсууд “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад оролцож буй бөгөөд ямар ч улс орон боломжоо алдахыг хүсэхгүй гэж Германы “Дэлхийн сонин”-д өгүүлжээ.
