solongonews
Тяньжөү-1, Тяньгүн-2 тусгаарлав
2017-09-18 21:22
Энэ сарын 17-ны 16 цаг 15 минутад Хятадын Тяньжөү-1 сансрын ачааны хөлөг таван сар нисээд төлөвлөгөөний дагуу Тяньгүн-2 сансрын лабораториос салж, тойрог замаас гарах дасгал, холбогдох туршилтыг хийж байна.

9-р сарын 17-ны 15 цаг 29 минутад эх газрын ерөнхий командлах газраас  Тяньжөү-1 сансрын ачааны хөлгийг Тяньгүн-2 сансрын лаборатороос салгах тушаал  өгсөн байна. Төлөвлөгөөний дагуу Тяньжөү-1 салж хойш 120 метр зайд хүлээсэн  бөгөөд хэвээр ажиллаж буйг нотолсны дараа бүрмөсөн тусгаарлаж, хэвийн нислэгтээ ороод 400 километр орчим тойрог замд тусдаа ажиллаж  эхэлжээ.

Тяньжөү-1 үргэлжлэн олон төрлийн туршилт хийж, ерөнхий хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх бөгөөд сансрын станцыг судалж байгуулан, ажиллуулах туршлага  хуримтлуулах болно. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл