solongonews
Хятад-Европын галт тэрэгний зам дагуух улс орны цаг агаарын урьдчилсан мэдээг хангана
2019-02-27 11:17
ӨМӨЗО Хятад-Европын галт тэрэгний зам дагуух улс орны цаг агаарын урьдчилсан мэдээг хангаж байна.

ӨМӨЗО-ы цаг уурын байгууллага “Хятад-Европын ээлжийн галт тэрэг”-ээр гол болгож “Бүс ба зам” дагуух улс орны цаг уурын урьдчилсан мэдээг нийтэлж байгааг Өвөр Монголын Өөртөө Засах Орны цаг уурын товчооноос мэдээллээ.

ӨМӨЗО-ы цаг уурын байгууллага нь Хятад-Европын ээлжийн галт тэргэнд зориулан төмөр замын цаг уурын үйлчилгээг нээж, цаг орон алсалсан, хол зайн төмөр замын тээвэрлэлтэд цаг уурын баталгаат мэдээг хангаж, тал нутгийн торгоны замын бүтээн байгуулалтад нөлөө үзүүлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны дөрвөн улирлын аялал жуулчлал, орон нутгийн аялал жуулчлалын стратегийн бодлого ёсоор Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын орон нутаг дахь аялал жуулчлалын цаг уурын үйлчилгээний бүтээгдэхүүний системийг төгөлдөржүүлжээ.

Үүний зэрэгцээ Өвөр Монголын цаг уурын байгууллага нэгж нь Хятад-Европын ээлжийн галт тэрэгний аяллын зам, цаг орон алсалсан онцлогт тохируулан төмөр замын байгууллага нэгжүүдтэй хамтран ажиллаж, зам дагуух Монгол, Орос, Эстон, Латви, Беларусь, Унгар, Чех, Герман, Нидерланд, Испани, Казахстан, Франц, Итали, Польш зэрэг улсын холбогдох хотын цаг уурын урьдчилсан мэдээг нийтэлж байна.  Урьдчилсан мэдээнд салхины хурд, салхины чиглэл, агаарын дулаан зэрэг цаг уурын үйлчилгээ үзүүлжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл