solongonews
Хархорумд аялах зуур
2017-07-28 15:55
Хархорумд аялах зуур

Аяллын нэгдүгээр чигт нэгэн элстэй газар буулаа. Нэрийг нь Элсэн тасархай гэнэ. Үнэхээр талын дунд зөвхөн нэг хэсэг газарт элс байсан. Яасан сайхан зохицуулж өгсөн нэр вэ.

Дараа нь “Хөшөө цайдам” музей, Эрдэнэ Зуу, Хархорум музейд очлоо. “Хөшөө цайдам” музейн гаднах үзэмж маш сайхан. Энэ гурван музейг тойроод түүхийн мэдлэгээ нэмэгдүүлэв. Музейн тайлбарлагчид нь маш ойлгомжтой, цэгцтэй тайлбарладаг юм билээ. Биднээс өөр асуулт байгаа эсэхийг асуугаад л ажилдаа тун хариуцлагатай ханддаг санагдсан.

Бидний хоносон Хархорум сум нь угтаа зураг дээр үзээд, дурлаж байсан модон гэр, модон хүрээтэй бага тосгон байлаа. Мөн хэдэн талаараа уулаар хүрээлэгдсэн, дэргэдүүр нь Орхон гол урссан үзэсгэлэнтэй сайхан байгальтай газар байлаа.

Эндэхийн хүмүүс өдөр болгон юу хийдэг бол?

Тэд голдуу малаа зарж зоос олдог  болов уу?

Хүүхдүүд нь бүгд сургуульд сурдаг болов уу?

Залуучууд нь ажил хийхээр хот руу тэмүүлдэг болов уу?

Нийслэлдээ дуртай цагтаа очиж чаддаг болов уу? гээд л олон зүйлийг мэдмээр байна.

Тэндэхийн байгалийн үзэмж үнэхээр сайхан. Би явган аялах дуртай. Энэ сайхан уул толгодоор, голын хөвөөгөөр явган аялбал ямар сайхан байх бол.

Өөрийн үл мэдэх бүхнийг сонирхоод байх юм.

Зохиогч: А.Давалгаан
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл