“Дэлхийн тогтвортой байдал, хамтын аюулгүйн байдал, шинэлэг өсөлттэй БРИКС-ийн орнуудын түншийн харилцааг хамгаалах” сэдвийн хүрээн дэх БРИКС-ийн орнуудын удирдагчдын 12-р уулзалт 11-р сарын 17-нд онлайн хэлбэрээр нээгдсэн байна. БРИКС-ийн орнуудын ээлжит дарга орны хувьд ОХУ нь уг арга хэмжээг дээд хэмжээнд чухалчлан үзэж, 150 орчим арга хэмжээ зохион явуулах юм байна. 16-нд ОХУ-аас Хятадад суугаа элчин сайдын яам мэдээллийн хэрэгслийн сонсгол хурал хийж, уг уулзалтын үеэр зохион байгуулагдах гэж буй гол гол арга хэмжээ жич БРИКС-ийн орнуудын цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар танилцуулсан байна.
Уг албаны хүн хэлэхдээ, улс төрийн хүрээнд, НҮБ-ын олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй гол үүргийг хамгаалж, аюулгүйн зөвлөлийг тойрон гарч ганц талын хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж, мөн НҮБ зэрэг олон талт механизмын хүрээнд уялдаа холбоогоо бэхжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр яриа хэлэлцээг бэхжүүлэхийг БРИКС-ийн орнуудад уриалжээ. Дараа нь, худалдаа, банк санхүүгийн хүрээнд, БРИКС-ийн орнууд Шинэ Хөгжлийн Банкны чадавхыг дайчилж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, технологийн судалгаа, олон нийтийн эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Үүнээс гадна, гишүүн орнуудын боловсрол, спорт, залуучуудын сорилцоо зэрэг хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөж, иргэдийн хоорондох харилцаа холбоог гүнзгийрүүлэхийг уриалсан байна.
ОХУ-аас Хятадад суугаа элчин сайдын яамны дипломат ажилтан хэлэхдээ, уг уулзалтын үеэр БРИКС-ийн терроризмтой тэмцэх стратегийг боловсруулж, террорист үйл ажиллагаанд оролцсон, эсвэл санхүүжүүлэн дэмжсэн хүмүүст цохилт өгөхийг гишүүн орнуудад уриалжээ. БРИКС-ийн таван орнууд НҮБ-аар индэр болгон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, терроризмтой тэмцэх нэгдсэн стратегиудыг боловсруулах ёстой гэжээ.
