solongonews
Ли Кэчян: - Цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй иргэдийн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулна
2019-03-15 22:24
Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн байна.

Тэрээр:

- Энэ онд цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй иргэдийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахын зэрэгцээ хүнд өвчтөний даатгалын нөхөн олговрын стандартыг нэмэгдүүлнэ гэжээ.

Ли Кэчян: - Сүүлийн жилүүдэд Хятад улс иргэдийн эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог баталгаажуулах төдийгүй түүний үндсэн дээр Засгийн газар болон оршин суугчид хамтран хүнд өвчтөний даатгалын механизм бий болгосон юм. Энэ нь хүнд өвчтөн, ялангуяа хүнд хэцүү амьдралтай иргэдийн амьдралын дарамтыг хөнгөлөх чухал арга хэмжээ болно.

Тэрээр: - 2018 онд Хятад улс хавдрын эсрэг 17 төрлийн эмийн үнийг 50 хувиар бууруулж, эм эмнэлгийн даатгалд хамруулснаар хавдартай өвчтөн ялангуяа хүнд хэцүү амьдралтай иргэдийн дарамт хүндрэлийг маш ихээр хөнгөлсөн. Энэ онд хоёр ажлыг хийх шаардлагатай.

Нэг. Цусны даралт өндөр, чихрийн шижинтэй өвчтөний амбулаторийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна. Энэ нь цусны даралт өндөр, чихрийн шижин өвчтэй Хятадын 400 сая хүнд үр өгөөжөө өгнө.

Хоёр. Хүнд өвчтөний даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн стандартыг нэмэгдүүлж, хүнд өвчтэй олон хүнд үр ашиг хүртээнэ гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл