solongonews
Хөххотын төмөр замын товчоо зорчих галт тэргэнд зохицуулалт хийлээ
2016-03-28 12:31
Хөххотын төмөр замын товчоо зорчих галт тэргэнд зохицуулалт хийлээ.

Хөххотын төмөр замын товчоо 2016 оны ханшийн амралтын өдрүүдэд зориулан галт тэрэгний зорчих цагийн хуваарийг урьдчилан төлөвлөж, 4 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд 410 мянган зорчигсдод үйлчлэхээр төлөвлөөд байгаа аж. Зорчигчдын хэрэгцээг хангах зорилгоор Хөххотын төмөр замын товчоо хурдны галт тэрэгний холбоо байгуулж, энгийн галт тэргийг нэмж ажиллуулах болон вагон нэмэх зэрэг арга замаар зорчигчид олноор зорчиж байгаа асуудлыг шийдэж байна. Хөххот, Бугат, Жинин хоорондын 6 хурдны галт тэргэнд шинээр зохицуулалт хийж, нэг чиглэлийн галт тэрэг 8 байсныг нь 16 болгон нэмэн ажиллуулж, дунджаар өдөр бүр 3800 зорчигсдын суудал шинээр нэмэх юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.xinmin.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл