“Халуун сэтгэлт” хоолны газар хот тохижилтын ажилтнуудын сэтгэлийг дулаацуулж байна
2017-03-20 17:18
“Халуун сэтгэлт” хоолны газар нь Хэбэй мужийн Хуанхуа хотын гол амьжиргааны төслийн нэг юм.

Энэхүү хоолны газар нь орон нутгийн хот тохижилтын ажилтнуудын өглөөний хоолыг үнэ төлбөргүй хангадаг болно. 2015 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тус хоолны газрын уг хотод байрлах гурван салбар нь 90 мянга гаруй хот тохижилтын ажилтнуудыг үнэ төлбөргүй хоолложээ. Мөн холбогдох байгууллага нэгжийн 10 мянга гаруй сайн дурынхан ирж сайн дурын үйлчилгээ үзүүлэн, халуун сэтгэлтнүүдийн хандивласан 860 мянган юань, тахианы өндөг, үнээний сүү, гурил зэрэг эд мөнгө хүнсний бүтээгдэхүүний тусламж дэмжлэгийг авсан байна.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
