solongonews
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Мэргэжлийн ур чадварын тэмцээн нээгдлээ
2023-04-13 09:41
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Мэргэжлийн ур чадварын тэмцээн нээгдлээ.

Сычуань мужийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын VI тэмцээн 04-р сарын 12-ны өдөр Сычуань мужийн Жиньян хотын Олон нийтийн сургалтын баазад нээгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй 280 гаруй хүн мэдээлэл боловсруулах, цахим худалдаа, хатгамал, эрэгтэй эмэгтэй хувцас үйлдвэрлэл, цаасан хайчилбар, онлайн борлуулалт зэрэг ур чадварын 13 төрлөөр өрсөлдсөн байна.

Сычуань муж 2003 оноос эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг 5 удаа зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг технологид суралцах, дадлага хийх ур чадвар эзэмших, өндөр чанартай ажилд оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл