solongonews
Элчин сайд Шин Хаймин МЭТНБ байгуулагдсаны 60 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
2019-05-27 10:54
Элчин сайд Шин Хаймин МЭТНБ байгуулагдсаны 60 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв.

Эрхэм хүндэт МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав Танаа:

        Монголын энх тайван, найрамдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс Танд болон байгууллагын нийт хамт олон найз нөхдөд баярын мэнд дэвшүүлж байна.

Энэ жил Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой мөн МЭТНБ байгуулагдсаны 60 жилийн ой давхар тохиож байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж мөн "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ бол хоёр улсын төрийн тэргүүн нарын хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулж хийсэн анхны уулзалт бөгөөд уулзалтаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Талууд мөн хоёр улс харилцан хүндэтгэлтэй, харилцан итгэлцэлтэй стратегийн түншүүд, харилцан ашигтай хамтран ажилладаг түншүүд, нөхөрсөг түншүүд, харилцан туслалцдаг олон талт хамтын ажиллагаатай түншүүд байх хэрэгтэйд санал нэгдсэн юм. Хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ том боломжууд бүрдэж буйд баяртай байна.

МЭТНБ байгуулагдсанаас хойш 60 жилд хэдийнээ олон улсад нөлөө бүхий гадаад харилцааны байгууллага болон хөгжиж, Монгол Улс болон дэлхийн улс орнуудын нөхөрсөг харилцааны гүүр, зангилаа болсон байна. МЭТНБ олон жилийн турш Хятад, Монголын бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгч, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, хоёр улсын харилцааны хөгжилд бүр ч илүү хувь нэмэр оруулсан.

Хятад, Монгол хоёр улс бол сайн хөршүүд, сайн найз, сайн түншүүд. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой золгож буйг тохиолдуулан МЭТНБ-тай хоёр улсын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтдаа хичээн ажиллахад бэлэн.

Талуудын хамтын хичээл зүтгэлээр хоёр улсын харилцаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байдаг. Мөн Д.Загджав таны удирдлага дор МЭТНБ Монгол Улсын хөгжил, Хятад Монголын харилцааны хөгжилд үргэлжлүүлэн илүү их шинэ хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

МЭТНБ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд дахин баяр хүргэе!

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : china-embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл