"Эерэг энерги" гэдэг нь эрүүл, өөдрөг, эерэг урам зориг, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Энэ нь нийгмийн амьдралд эерэг зан араншин, эерэг үйлийг хэлж буйтай санал нийлэх биз ээ.
Өдгөө Өвөр Монголын энерги гэдэг нь эерэг, эрүүл, урам зоригтой, хүчирхэгжүүлсэн, итгэл найдвар төрүүлсэн бүх хүмүүс, зүйлсийг "эерэг энерги" гэж тэмдэглэж байна. Бидний дэргэд эерэг энерги, өгөөмөр сэтгэлийг түгээж яваа олон сайхан хүмүүсийн үйл хэрэг буй. Тэдний нэг нь Шанхайн 3000 өнчин хүүхэд Өвөр Монголд ирсэн тухай түүх юм. Тэртээх 1959-1961 онд ӨМӨЗО байгалийн гамшигт өртөж, хоол хүнсний хомсдолтой тулгарсан Шанхай дахь асрамжийн газрын 3000 хүүхдийг халуун элгэндээ тэврэн авч, ӨМӨЗО-ны 11 аймаг, хотын 37 хошуу, шяний 1000 гаруй гэр бүлд үрчлэн өгч, "Эх орны хүүхэд" гэж нэрлэсэн байдаг. Тэр цагаас хойш өнчин хүүхдүүд гэр оронтой, шинэ аав ээж, монгол нэртэй болж, тал нутаг дахь шинэ амьдралаа эхлүүлсэн түүхтэй.

Энэ бол Өвөр Монголын их хайр. Өвөр Монголын үнэн бодит, сайхан сэтгэл, гоо үзэсгэлэнт дүр төрхийг мөнхөд харуулах үйл хэрэг. Өнөөдөр эдгээр сайхан үйл хэргийг үргэлжлүүлэн Өвөр Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаас эхлээд орчин үеийн хотын амьдрал, бүх үндэстний ажилсаг энгийн ард түмнээс эхлээд гайхалтай ардын соёл, шинжлэх ухаан, технологиор хүчирхэгжсэн газар тариалан, мал аж ахуйгаас эхлээд аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд хүртэл Өвөр Монголын дүр төрхийг харуулсаар байна.
Өвөр Монголын үнэн бодит, сайхан сэтгэлт, гоо үзэсгэлэнт дүр төрхийг цогцоор нь харуулах нь Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг тусгах төдийгүй, амьдрахад таатай, ажил хэрэгч, аялал жуулчлалын таатай орчныг харуулж, хүчирхэг "соронзон" бий болгож чадлаа. Нөөцийг Өвөр Монгол руу бүх талаар татахын тулд боловсон хүчнийг урих, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх таатай орчныг бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлсээр байна.
Үнэн бодит, сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн нь хүний сэтгэл зүрхний гүнд орших хамгийн нандин утсыг хамгийн ихээр хөндөн хөдөлгөж, мөн хүмүүсийн хандлагад хамгийн их нөлөөлдөг. Өвөр Монголын үнэн бодит, сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн бол бүх үндэстний боловсон хүчин, олон түмний үг, үйлийг тусгаж, мөн үг, үйлийн үнэн бодит, сайхан сэтгэл, гоо үзэсгэлэнг түгээн дэлгэрүүлж, сурталчилсаар байна. Гагцхүү хүн бүр өчүүхэн зүйл, жижиг сайн үйлсээс, тус дэмээс, өөрөөсөө эхлэн аливааг дор бүрнээ хийж, зөв явсаар, үнэн бодит, сайхан сэтгэл, гоо үзэсгэлэнг сурталчлах үлгэр дуурайлал, манлайлагч байсан цагт дусал нь далай болон түгж, Өвөр Монголын үнэн бодит, сайхан сэтгэлт, гоо үзэсгэлэнт дүр төрхийг улам чимсээр байх болно.
Хариуцлагатай, зүрх сэтгэлтэй байж, дуслыг хураан саваа дүүргэж дуулснаа хураасан мэргэн бодит үйлдлээрээ Өвөр Монголын дүр төрхөө бий болгон байж л сая улам олон хүн Өвөр Монголыг сонирхон, Өвөр Монголд нутагшиж, Өвөр Монголыг бүтээн байгуулахад хүчин зүтгэх болно.
