solongonews
Сербийн хурдны замын барилгын ажил эхэллээ
2020-06-19 16:06
Хятадын аж ахуйн нэгжээс хариуцан гүйцэтгэж байгаа Сербийн хурдны замын барилгын ажил эхэллээ.

Хятадын Шаньдүн мужийн Гаосү группээс хариуцан зохион байгуулж байгаа Сербийн Иверак-Ражковак чиглэлийн хурдны замын барилгын ажлын нээлт 17-ны өдөр Сербийн дунд хэсэгт байрлах  Райковак хотод болов.

Уг ёслолд Сербийн Ерөнхийлөгч Вучич, Шадар сайд бөгөөд Барилга, зам тээвэр, дэд бүтцийн сайд Михайлович болон БНХАУ-ын Серби дэх элчин сайд Чен Бо болон бусад хүмүүс уулзалтад оролцов.

Вукичи хэлсэн үгэндээ Хятадын аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлж, энэхүү хурдны замыг байгуулахын ач холбогдлыг онцоллоо. Тэрээр хэлэхдээ: - Иверак-Райковак чиглэлийн хурдны зам тавих нь зам шугам дагуух хүмүүсийн олон жилийн мөрөөдөл байсан юм.  Энэхүү хурдны замыг ашиглалтад оруулсны дараа маршрутын дагуух хотууд нь E763 экспресс замаар холбогдон хүмүүсийг аялахад хялбар болгож, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг эрс сайжруулж, ажлын байр нэмэгдүүлэх, амьдрал ахуйг сайжруулах чухал нөхцөлийг бүрдүүлэх болно. Вучич хэлэхдээ, Серби Хятадтай хамтын ажиллагаагаа бүх талаар бэхжүүлэхийг эрмэлзэж, Хятадтай чин сэтгэлийн анд, найдвартай түнш болоосой гэж хүсэж байна. Мөн Хятадын олон аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг уриалж, халуунаар угтаж байна гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл