solongonews
”Их 20”-ийн дээд хурлын дөрөв дэх удаагийн зохицуулагчдын уулзалт Ханжөүд нээгдэв
2016-09-01 19:48
2016 оны ”Их 20”-ийн бүлгийн дээд хурлын дөрөв дэх удаагийн зохицуулагчдын уулзалт 9-р сарын 1-нд Ханжөүд нээгдлээ.

Энэ нь "Их 20"-ийн Ханжөүгийн дээд хурлаас өмнө болж байгаа эцсийн удаагийн зохицуулагчдын уулзалт болно. Түүний гол үүрэг нь дээд хуралд улс төрийн талаар эцсийн бэлтгэл хийж, ялангуяа дээд хурлын улс төрийн хамгийн чухал үр бүтээл буюу удирдагчдын албан мэдээний талаар зөвшилцөж, талууд тохиролцоонд хүрсний дараа дээд хуралд дэвшүүлэх болно. Дээд хурлын амжилттай болоход зохицуулагчдын уулзалт онцгой чухал ач холбогдолтой юм. "Их 20"-ийн үйл ажиллагааны Хятадын талын зохицуулагч, Гадаад харилцааны яамны дэд сайд Ли Баодүн хурлыг даргалан "Их 20"-ийн гишүүн, олон зочин орон болон олон улсын байгууллагын зохицуулагчдын хуралд оролцов.

Ханжөүгийн дээд хурал болон энэ удаагийн зохицуулагдын уулзалтын бэлтгэл ажлыг талууд өндрөөр үнэлж, Хятад улс даргалагч орны хувьд, үр бүтээлийг дэлгэрүүлэх, зохион байгуулан зохицуулах зэрэгт дээд түвшинд ажилласан хэмээн сайшаав. Талууд илэрхийлэхдээ "Хятадын тал даргалж байгаагийн хувьд энэ оны "Их 20"-ийн үйл ахиц тогтвортой, урагштай мөртөө баялаг шинэ агуулгатай байж, бүтээлч чанартай үр бүтээлүүд олсон байна. Ханжөүгийн дээд хурал маш амжилттай болно гэдэгт талууд бүрэн итгэлтэй байгаа ба "Их 20"-ийн түүхэнд энэ удаагийн дээд хурал гүн гүнзгий ул мөр үлдээнэ гэдэгт итгэж байна" гэжээ.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл