solongonews
Цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-2016
2016-01-21 16:03
“Цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-2016” Хөххотод болно.

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн Өвөр Монгол дахь зөвлөл, Хөххотын засгийн газар, Я Тай олон улсын худалдаа үйлчилгээний үзэсгэлэнгийн групп санаачлан зохион байгуулж, Хөххотын Бизнесийн Зөвлөл, Хөххотын худалдааг дэмжих зөвлөл, Хөххотын Өдрийн сонин, Хөххотын радио телевиз хороо, БНСУ-ын гүйлгээг дэмжих холбоо, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Өвөр Монголын Үндэстний онцлогт бүтээгдэхүүний холбооноос хамтран зохион байгуулсан “Цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-2016” 1 дүгээр сарын 22-ын өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийх болно. Үзэсгэлэн худалдааны үеэр Бээжин, Шанхай, Гуанжөү, Юньнань, Фүжөү, Шямэнь, Ханжөү, Зүүн хойдын гурван муж зэрэг Хятадын 600 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцох бөгөөд Орос, Монгол, Солонгос, Зүүн өмнөд Ази, Тайвань, Хонконг зэрэг улс орны бараа бүтээгдэхүүн ч дэлгэгдэх болно.

Уг экспо нь 1 дүгээр сарын 22-ын өдрөөс 2 дугаар сарын 2-ын өдөр болтол үргэлжлэх юм байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : hhhtswj.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл