Өвөр Монголын Өдрийн Сонин мэдээлснээр, Хөххотын Да Юо соёлын буурь нь хуучин чулуун зэвсгийн эхний үеийн чулуун зэвсгийн газар юм. Одоос бараг 500-600 мянган жилийн түүхтэй болжээ. Мөн Бээжингийн Жөү Көү Дяньны Хятадын хүн сармагчны цаг үетэй ойролцоо аж.

Товч танилцуулга:
Да Юо соёлын буурь нь Хөххотын дүүргийн Бор хошуу шяний Да Юо тосгоны өмнөх уулын бэлд байршиж, Хөххотоос зүүн хойш 33 км зайтай бөгөөд 20 мянган кв метр хэртэй талбайтай хуучин чулуун зэвсгийн эхний үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэх газрын буурь болно. 2014 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Өвөр Монголын соёлын танхимын түүхийн дурсгалт зүйлийн газар мэдээ нийтлэхдээ, “Ойрын хугацаанд Өвөр Монголын музейн хуучин чулуун зэвсгийн үеийн хууч судлалын судлаачид Да Юо тосгоны өмнө уулнаас илрүүлсэн хоёр эртний агуйн буурь (11 дүгээр, 25 дугаар агуй) болон малтан гаргасан чулуун зэвсэг, амьтны чулуужмал зэрэг түүхийн дурсгалт зүйлсийг нарийн нямбай эмхлэх, судлах ба дахин уудлах ажлыг өрнүүлж, 70 гаруй хиймэл чулуун зэвсгийг илрүүлсэн” гэсэн байна.

