Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамгийн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, Европын төв нутгийн цагаар 16-ны 17 цаг 31 минут буюу Бээжингийн цагаар 23 цаг 31 минутын байдлаар, дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдсон тохиолдол өмнөх өдрийнхөөс 307223-аар нэмэгдэж, нийт 176303596 болж, халдварын улмаас нас барсан хүний тоо өмнөх өдрийнхөөс 8212-оор нэмэгдэж, нийт 3820026 хүн халдварын улмаар хорвоог орхижээ.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны албаны веб сайтын мэдээлснээр, зургадугаар сарын 16-ны байдлаар, Хятадын дотор газарт халдварын тохиолдол 19-өөр нэмэгдсэний 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн 4 нь Гудандүн муж дахь дотоодын халдварын тохиолдол болно. Мөн өдөр халдварын улмаас нас барсан тохиолдол гараагүй.
Зургадугаар сарын 16-ны 24 хүртэлх байдлаар, Хятадын дотор газарт КОВИД-19-ийн халдварын 91511 тохиолдол оношлогдсоны 86384-ийг нь эмчлэн эдгэрүүлж, 4636 хүн нас баржээ.
