solongonews
Tencent шинэ дэд бүтцийг хөгжүүлэхэд 500 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна
2020-05-27 17:56
Өчигдөр Tencent-ийн ухаалаг аж ахуй бизнесийн группын дарга Тан Даошэн Tencent шинэ дэд бүтцийн цаашдын байршуулалтад зориулж таван жилийн хугацаанд 500 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв.

Тан Даошэн танилцуулахдаа, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, blockchain, серверүүд, томоохон дата төвүүд, супер компьютерын төвүүд, интернэтийн үйлдлийн системүүд, 5G сүлжээ, аудио болон видео харилцаа холбоо, сүлжээний аюулгүй байдал, квант тооцоолол гэх мэт бүх зүйл нь Tencent-ийн чухал чиглэлүүд болно гэв. Тэдгээрийн дотроос дата төвүүдийн хувьд Tencent нь улс даяар нэг сая сервер бүхий олон тооны томоохон мэдээллийн төвүүдийг дараалан барьж байгуулах аж.
Үүний зэрэгцээ Tencent нь аж үйлдвэрийн технологийн инновацын хэрэгцээнд нийцүүлэн аж үйлдвэрийн бааз, аж үйлдвэрийн интернэт бааз, инновацын төв, аж үйлдвэрийн хүрээлэн зэрэг талын барилгын ажилд анхаарлаа хандуулах болно. Үүнээс гадна Tencent нь дотоодын шилдэг эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд болон лабораторийн нөөцийг бүрэн дайчлан, эрдэм шинжилгээний платформ байгуулах, үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээ, авьяас чадварыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологийн томоохон нээлтүүдэд хөрөнгө оруулах, салбарын стандартыг боловсруулахад идэвхтэй оролцдог дотоодын болон гадаадын шилдэг их дээд сургуулиудтай идэвхтэй хамтран ажиллах болно.
Tencent нь шинэ дэд бүтцийн зураг төслийг аль хэдийн байрлуулсан гэж ойлгож болно. Одоогийн байдлаар Tencent нь үүл тооцоолох бүхэл бүтэн сүлжээнд сая гаруй серверүүдтэй бөгөөд  оргил ачааллын хэмжээ 100T давсан байна. AI  хүрээнд 6500 гаруй дэлхийн патенттай, Tencent  аж үйлдвэрийн Клаудын суурь Ши-Ань, Янтай, Жан Жиаган зэрэг  газарт газарджээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл