solongonews
“Бүс ба зам”-ын хуульчийн холбоо байгуулагдав
2019-12-10 15:59
“Бүс ба зам”-ын хуульчийн холбоо байгуулагдав.

“Бүс ба зам”-ын хуульчийн холбоо энэ сарын 08-ны өдрийн үдээс хойш Гуан Жөү хотод байгуулагдав. Энэ бол Хятад улсын хуульчийн нийгэмлэгээс санаачлан, Хятад улсад бүртгүүлсэн анхдагч олон улсын чанартай хуульчийн зохион байгуулалт болно.

“Бүс ба замын хуульчийн холбооны дүрэм”-ийг үндэслэвэл, “Бүс ба зам”-ын хуульчийн холбоог Хятад улсын хуульчийн нийгэмлэгээс санаачилж, “Бүс ба зам”-ын холбогдол бөхий улс ба газар орны хуульчийн нийгэмлэг, хууль цаазын байгууламж зэрэг зохион байгуулалт жич хуульчийн хувь хүний сайн дураараа байгуулсан засгийн газрын бус, ашиг хонжворын бус олон улсын чанартай тусгай зохион байгуулалт болно. Холбоо нь “Бүс ба зам”-ын холбогдол бөхий улс ба газар орны хуульч жич хуульчийн зохион байгуулалтын хоорондох солилцоо ба хамтын ажиллагааг ахиулахаар харалтаа болгож, гадаадад холбогдох хууль цаазын үйлчилгээний хөгжилтийг ахиулж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад чанар сайтай өндөр бүтэмжтэй хууль цаазын үйлчилгээний дэмжлэг хангаж, бүртгүүлсэн улсаас үндсэн хууль, хууль цааз, хууль тогтоол ба улсын төрийн бодлогыг журамлав. Холбооны ерөнхий захиргаа, нарийн бичгийн газрыг Бээжинд байгуулж, холбооны албан хэл нь хятад хэл ба англи хэл байх болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл