
Хятадын агаарын аяллын товчоо “Улсын дотоодын агаарын аяллын билетийг худалдах төлбөрийн асуудлын тухай зарлал” нийтэлж, билетийг орлон худалдаж байгаа аж ахуйн нэгж билетийн төлбөрөөс өөр ямар ч төлбөр авч болохгүй гэж тогтоосон байна. Уг зарлалд онгоцны билет орлон борлуулж байгаа аж ахуйн нэгжийн ажлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хууль зүйн эрх ашгийг хамгаална гэжээ.
Агаарын аяллын компани нь билетийг орлон худалдах компанид найдаж худалдуулахдаа төлбөрийн баримжааг тодорхой тогтоон өгч, суурь үнийг зохистой өөрчилж болно гэж тогтоожээ. Онгоцны билет орлон борлуулахад үйлчилгээний төлбөр авч болохгүй. Мөн агаар аяллын компани билетийн хэрэглэх хугацааг өөрчлөх буюу өөр бараа бүтээгдэхүүнтэй холбож худалдаж болохгүй гэж тогтоосон байна.
