Ван И Филиппиний гадаад хэргийн сайдтай уулзлаа
2019-03-20 21:57
Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр буюу 20-ны өдөр Бээжинд Филиппиний гадаад хэргийн сайд Теодоро Лочентэй уулзсан байна.
Ван И:
- Хоёр орны төрийн тэргүүний анхаарал болон удирдлагаар өнгөрсөн гурван жилд Хятад Филиппиний харилцаа сайжран бэхжиж, дээшлэв. Хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, бодит хамтын ажиллагаа баялаг бүтээл олов. Тэнгисийн хамтын ажиллагааг идэвхтэй хайн эрэлхийлж, өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, аюулгүй байдал, хөгжил, нийгэм соёл зэрэг гурван тулгуур салбарын хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулан, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулахыг тогтвортой өргөжүүлж, Хятад, Филиппиний харилцааг тасралтгүй урагшлуулахаар дамжин улам чанаржуулан сайжруулав гэж хэлсэн байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх
