solongonews
Түүхэн дэх 7 дугаар сарын 21-ний энэ өдөр
2017-07-21 20:29
1997 оны 7 дугаар сарын 21-ний өдөр. Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх наадмын их хурал Өвөр Монголын морин уралдааны талбайд боллоо.

        Өвөр Монгол орны нийт 12 аймаг, хотын төлөөлөгчдийн баг уран сайхны тоглолт ба спортын тэмцээн хийж, их хуралд бэлэг барьсан байна. Тус удаагийн наадмын их хуралд бөхийн барилдаан, хурдан морины болон жороо морины уралдаан, тэмээний уралдаан, сур харваа, бялуу, монгол шатар болон зэвсгийн эрдэм зэрэг найман төрлийн уралдаан зохион байгуулж, 1113 тамирчин оролцсон байна.

“Наадам” нь “Монгол соёлын музей”-н адил өнө удаан түүхтэй. Юань гүрэн, Мин гүрний үед сур харваа, морь уралдах болон бөх барилдахыг уялдуулсан эрийн “Гурван наадам” үүсэж, “Наадам”-ын их хурлын уралдааны тогтмол хэлбэр болж бүрдсэн байна. Чин гүрний үед “Наадам” нь алхам алхмаар албаны талын тогтмол хугацаатай явуулдаг зохион байгуулалттай, тодорхой зорилготой наадам болж, цар хүрээ, хэлбэр болон агуулгын тал дээр маш сайн хөгжсөн  байна.

2006 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Наадам” нь Төрийн Зөвлөлийн хорооны зөвшөөрлөөр нэгдүгээр бүлгийн улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэрсэд жагсав. Энэ нь үндэстний уламжлалт соёлыг хамгаалан уламжлах, нэгтгэн бадруулах, мэдрэх зэрэг тал дээр чухал ач холбогдолтой ба онцгойлон үндэстний соёлыг тал нутгаас дэлхий дахинд гаргахад орлуулж болшгүй нөлөө үзүүлсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл