solongonews
Хөгжлийн бэрхшээлтэй зурагчны ”Гэрэл ба сүүдэртэй амьдрал”
2021-01-15 09:02
Хөгжлийн бэрхшээлтэй зурагчны ”Гэрэл ба сүүдэртэй амьдрал”

Өргөх, чиглүүлэх, дарах ... Гэрэл зургийн аппаратын энэхүү цуврал чадварлаг үйлдлүүд хүмүүсийг "гаргүй хүн" хийж чадна гэж харин үнэмшихгүй байх. Энэ хүнийг Жэн Лүнхуа гэдэг, Хятадын Ханжүө хотын Линь-Ань дүүргийн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй гэрэг зурагчин байж,  гэрэл зурагчаар 36 жил ажилласан байдаг.

1959 оны өвөл, Жэн Лүнхуа нэг ой гаруйтай байхдаа хөдөө халаалтын зууханд унаж, нүүрсэнд арван хуруугаа шатаажээ. Тэгээд 4-5 сантиметр уртгай гарын алга үлдэж, мөн баруун хацар нь түлэгдсэн сорви одоо ч хэвээр байдаг.

Сургуульд орсноос хойш Жэн Лүнхуа зогсоогоороо дасгал даалгавраа бичиж, бугуйгаараа үзгээ барьдаг болжээ. Сургуулиа төгсөөд орлох багшаар ажиллаж, дугуй мотоцикл унаж сурав.

        1979 онд тэр ар араасаа ажил олоход бэрхшээлтэй тулгарсны дараа хувиараа хөдөлмөр эрхлэхээр төлөвлөсөн байна. Нэг найз нь түүнийг гэрэл зурагчны мэргэжил сурахыг зөвлөжээ.

- Эхэндээ би энэ санааг ямар ч боломжгүй гэж бодож байсан. Камер ч хараагүй, худалдаж авах мөнгө ч байхгүй байсан гэж Жэн Лүнхуа дурсан ярина.  Удалгүй түүний найз нь түүнд Хай-Өү брэндийн 4B хос линзтэй камер илгээсэн гэнэ.

Энэ хугацаанд Жэн Лүнхуа өдөр бүр камераа тогтвортой барих дадлага хийж, камерийн үндсэн үйл ажиллагаатай танилцахад хагас жил гаруй хугацаа зарцуулжээ. Ингээд гэрэл зургийн үндсэн ур чадварыг аажмаар эзэмшсэн байна.

 - Хамгийн хэцүү зүйл бол хальсаа солих явдал юм. Бусад хүмүүс нэг, хоёр минут л зарцуудпаг. Харин би харин арван минут болдог гэж Жэн Лүнхуа ярьлаа.

Жэн Лүнхуа камераа бариад тосгоны хүмүүсийн зургийг авч эхэлсэн байна. 1983 онд Линь-Ань шяний анхны гэрэл зургийн бизнеэс эрхлэх тусгай зөвшөөрлийг олжээ. Тэр цагаас хойш баримтат гэрэл зургийн аянаа эхлүүлсэн бөгөөд улс, муж хотын гэрэл зургийн шагналуудыг дараалан хүртжээ.

   2001 он Жэн Лүнхуа утга урлагийн хүрээнд гэрэл зурагчнаар ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэрэл зургийг авах ажлыг хүлээн авсан байна. 2005 онд гэргийнхээ дэмжлэгтэйгээр 350 мянган юань гарган фото зураг авах төлөвлөгөө гаргасан байна. 700 гаруй өдөр шөнийн хугацаанд тэрээр Хятадын 100 гаруй шянь, тосгоноор 71.7 мянган километр аялан фото зураг авалт хийв.

Жэн Лүнхуагийн дурсамжаас үзэхэд энэхүү зураг авалтын хугацаанд ч маш олон бэрхшээлтэй тулгарчээ. Тэрээр өврийн тэмдэглэлдээ: Олон арван сая тахир дутуу элэг нэгтнүүд дунд тоо томшгүй олон гайхалтай хүмүүс байдаг. Миний энд тэмдэглэгдсэн зүйл бол далайн дусал төдий юм. Би хэвлэл мэдээллийн сурвалжлагч биш, албан ёсны ажилтан ч биш, зам зуураа салхи, бороотой таарч, нэлээд олон хүнд бэрхшээлтэй тулгарсан. Би нэгэн хөгжлийн бэрхшээлтэй гэрэл зурагчны хувиар хүмүүсээс ярилцлага авч төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгасан, жаргал зовлон мартагдашгүй байх болно ...

   Жэн Лүнхуагийн камерын дуран дахь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  ихэнх нь эерэг хандлагатай хүмүүс байлаа.

Хэдийгээр иймэрхүү зураг нь харааны нөлөөтэй боловч би тэднийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүднээс хүндэтгэхийг илүүд үздэг. Тэд амьдралд хайртай, эерэг хадлагатай гэдгээ харуулсан гэж Жэн Лүнхуа хэлж байлаа.

Жэн Лүнхуа зураг авах бүртээ ярилцлагад оролцогчидтой хамт амьдарч, тэдний аз жаргалтай цаг мөч, бодит амьдралынх нь зургийг авдаг байна.

- Би өмнө нь өөрийгөө дутуу үнэлдэг байсан. Хүмүүс рүү харж зүрхэлдэггүй байсан, гэрэл зураг л надад бусдыг харах итгэлийг өгсөн юм гэж Жэн Лүнхуа гэрэл зураг түүнийг хэрхэн өөрчилсөн тухай ярьлаа.

    60 насанд ойртсон Жэн Лүнхуа тэтгэвэрт гарсан боловч Ханжүөгийн Линь-Ань гэрэл зурагчдын нэгдсэн холбоо ба Ханжүөгийн хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэрээр гэрэл зурагтай холбоотой янз бүрийн ажилд завгүй зүтгэх бөгөөд уран сайхны хүртээмжийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд тэмцсээр явна.

- Нэг ажлыг хийхэд тахир дутуу хүмүүсийн зовлон бэрхшээл жирийн хүмүүсийн зовлон бэрхшээлээс мянга дахин их байдаг. Тэд тэсвэр тэвчээртэйгээр туулаад гарах л юм бол өөртөө итгэх итгэлийг олж авах бөгөөд ирээдүйн зам нь саруул сайхан урагштай болдог гэж Жэн Лүнхуа ярьж байлаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл