solongonews
Вакцин хийлгэснээр өөрийгөө төдийгүй, бусдыг хамгаална
2021-03-26 20:38
Зарим хүмүүс вакцин хийлгэх хүсэлгүй байдгийн үндсэн шалтгаан нь шинэ коронавирусын тархалт, вакцины хэрэглээ, шинж чанарын талаар шинжлэх ухааны мэдлэггүйтэй холбоотой.

  Доктор Жан Вэньхун:

- Вакцин хийлгээгүй хүмүүс зовж шаналах болно. Зарим хүмүүс вакцин хийлгэх хүсэлгүй байдгийн хамгийн гол шалтгаан нь шинэ коронавирусын тархалт, вакцины хэрэглээ, шинж чанарын талаар шинжлэх ухааны мэдлэггүйгээс болдог. Одоо Хятад улсад зах зээл дээр идэвхгүйжүүлсэн  гол вакцины аюулгүй байдал нь ваклины дарааллын дунд хамгийн өндөр байгааг дурьдах нь зүйтэй.

 Вакцинжуулалтын зайлшгүй байдлын тухайд академик Жүн Наньшань вакцинжуулалтыг шинжлэх ухаанд үндэслэн вакцинжуулах замаар хийх ёстой гэж онцолсон юм.

Академич Гаофү вакцины хамрах хүрээ 70-80 хувьд хүрвэл  нийтийн дархлааг үндсэндээ хэрэгжүүлнэ гэж хариулав.

Сөрөг урвалын талаар Доктор Жан Вэньхун:

- Өнөөгийн дэлхийн өнцгөөс харахад сөрөг урвалыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хүмүүсийн санаа зовж байсан вакцины талаар мэргэжилтнүүд олон удаа хариулсан бөгөөд цаашид сандрах, хүлээх сэтгэлгээ байх ёсгүй.

Маскыг хэзээ тайлах нь вакцинжуулалтын хамрах хүрээтэй шууд хамааралтай. Хүн бүр вакцин хийлгэх нь улсын дотоодын нийтий дархлаа сайжруулах явцыг хурдасгаж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхийн хэмжээнд нийтийн дархлаанд хоёроос гурван жил, түүнээс ч урт хугацаа шаардагдана. Хэрэв вакцинжуулалтын хүн цөөн байвал улсын дотоодод маскаа хэсэг хугацаанд тайлах боломжгүй. Түүгээр зогсохгүй, дэлхий дахин нээгдэхэд вакцин хийлгээгүй хүмүүс улам ихээр шаналах болно. Учир нь тэд хаана ч хамаагүй халдвар авах вий гэж санаа зовох юм. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнууд вакцинжуулалтыг эрчимтэй хийж байгаа бөгөөд вакцинжуулалт дууссаны дараа дахин нээх болно.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://health.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл