solongonews
ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын видео хурал болов
2020-05-14 09:43
ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын видео хурал болов.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 05-р сарын 13-нд Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад Харилцааны Сайд нарын видео хуралд оролцов. Хурлыг ШХАБ-ын энэ оны жижүүр дарга орон ОХУ-ын Гадаад Харилцааны Сайд Сергей Лавров даргалж, гишүүн орнуудын гадаад харилцааны сайд, ШХАБ-ын нарийн бичгийн дарга, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн дарга нар хуралд оролцов.

Ван И: - Өдгөө "COVID-19"-ийн цар тахал дэлхийд газар авч байна. ШХАБ-ын гишүүн орнууд “Шанхайн зориг санаа”-ны туг далбааг өндөрт өргөж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг баримтлан, эв нэгтэй хамтран ажиллахаа гүнзгийрүүлж, идэвхтэй хариуцлагатай ажиллан, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэг эрт нэгэн өдөр цар тахлыг ялан давж, эдийн засаг нийгмийн хөгжлийг сэргээхэд “ШХАБ-ын хүчин чадвар”-ыг нэмэрлэх нь зүйтэй гэв.

Ван И: - ШХАБ-ын гишүүн орнууд 2018 оны Чиндаогийн дээд хэмжээний хурлаар баталсан халдварт өвчний аюул заналхийллийн эсрэг хамтаар тэмцэх тухай мэдэгдлийг сайтар хэрэгжүүлж, мэдэгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг түргэтгэн боловсруулж, ШХАБ-ын халдварт өвчний мэдүүлгийн механизмыг боловсронгуй болгож, ШХАБ-ын цар тахлын тоон өгөгдлийн агуулахыг байгуулан, гишүүн орнуудын хил орчмын бүс нутгуудын цар тахлыг тогтоон барих, сэргийлэх нэгдсэн механизм бүрдүүлэх хэрэгтэй. Талуудын цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал үргэлжлэн боломжийн хэрээр туслалцаа олгож, цар тахлын мэдээллийг хуваалцах, эм бэлдмэл болон вакцины судалгааны хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй гар нийлэн хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бүтээн байгуулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Хурлаар: - “ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх тухай мэдэгдэл”-ийг баталсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл