Уг хуралд оролцох УТЗЗ-ний Өвөр Монголын 29 гишүүн 03 дугаар сарын 01-ний өдөр Бээжин хотод хүрсэн байна.

УТЗЗ-ний Өвөр Монголын 29 гишүүнд 20 шинэ гишүүн, дахин сонгогдсон 9 гишүүн байгаа бөгөөд ХКН, Эмэгтэйчүүдийн холбоо, Шинжлэх ухаан, технологийн холбоо, Соёл урлаг, үндэстний цөөнх, шашин, эдийн засаг, хөдөө аж ахуй, Үйлдвэр худалдааны холбоо зэрэг олон салбарыг хамарсан болно. УТЗЗ-ний Өвөр Монголын гишүүд Бээжин хотод явахаасаа өмнө эдийн засаг, нийгмийн хөгжил болон ард түмний анхаарал хандуулсан асуудлын тухай гүнзгий судалгаа хийж, нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн санал бодлыг бүрэн ойлгож, холбогдол бүхий санал зөвлөмж боловсруулж, улс төрийн оролцоо, санал зөвлөгөө өгөхөд бүрэн бэлтгэл хангасан байна.
