solongonews
Хорчин Зүүн гарын хойд хошууны Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэнд аялав
2019-10-15 21:11
Хорчин Зүүн гарын хойд хошууны Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэнд аялав.

Хятад, Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан "70 жилийн гэрч" сурвалжилгын баг 10 дугаар сарын 13-нд Тунляо хотын Хорчин Зүүн гаран хойд хошууны Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэнд очиж, Батцагааны үзэмж, тус хошууны аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа ажилтай танилцлаа. Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэн Хорчин Зүүн гаран хойд хошууны Ганзага суурингаас 55 км зайд байрладаг. ӨЗО-ы зэрэглэлийн байгалийн хамгаалалтын оронд тооцогддог тус цэцэрлэгт хүрээлэн 23 мянга гаруй га талбайтай, 1000 жилийн түүхтэй Батцагаан модод ногоон, шар, улаан өнгөөр алаглан, хол ойрын жуулчдыг татдаг. Сүүлийн жилүүдэд Хорчин Зүүн гаран хойд хошуу жил бүрийн 10-р сард Уданталын Батцагааны наадмыг зохион байгуулж, энэ жил тус наадмыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл