solongonews
Төрсний дараах таргалалттай ингэж тэмцье
2015-12-28 18:21
Энэ дэглэмийг 7 хоног тэвчээртэйгээр сахиж чадвал дараагийн өдрүүдээс эхлэн бие мах бод маань дасч үүнийг хэвийн хооллолтоо болгож чадна. Хөхүүл эхчүүдийн хувьд айхтар хатуу дэглэм барихаас татгалзаж дээрх хөнгөн, уян хатан, тэжээллэг дэглэмийг барихад турахад илүү амар, бас хурдан юм билээ шүү.
 
Ээж болсон, гэрийн эзэгтэй болсон бүсгүйчүүд бидэнд тулгардаг  хамгийн түгээмэл бэрхшээл бол таргалалт гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хүүхэд гаргасны дараа хөхөндөө сүү оруулах гэж хуурай идэх юмыг хэмжээ хязгааргүйгээр иднэ. Тэгээд орой нь нөхөр ажлаасаа ирэхэд хоол хийж өгөх нэрээр өөрөө давхар идчихнэ. Ингээд л хэдэн зэрэг иднэ, тэр хэрээр хөдөлгөөн ч багасна. Хүүхдээ асарч, гэр орноо цэвэрхэн байлгах гэсээр нэргүй их ажлын ард бүсгүйчүүд бид үлддэг. Гоо сайхандаа ч анхаарах цаг зав үнэндээ хомс. 
 
Би ийм л ээжүүдийн нэг. Анхны хүүхдээ төрүүлээд 17 кг нэмсэн. Хүүхдээ ой хүрэхэд нь хоолны дэглэм барьснаар эргээд хэвийн жиндээ очсон доо. Ямар ч тохиолдолд хүүхдээ 6 сар хүрснээс хойш хоолны дэглэм барих нь хамгийн чухал шүү. Яагаад гэвэл энэ нь сүүний гарцанд нөлөөлж мэдэх юм. 
 
Би ямар хоолны дэглэм бэ гэхээр, өглөө өлөн дээрээ 2 аяга буцалсан хүйтэн ус ууна. Ингэхэд тэр дороо биеэсээ хорт бодисыг хөөн гаргаж буйгаа та мэдрэх болно. Үүний дараа уургаар баялаг хоол хүнс болох мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, талх гээд өөрийн дуртай тэжээллэг хүнсээ хэрэглээрэй. Өглөөний цайнаас хойш өдрийн хоол хүртэл буцалсан хүйтэн ус 2-3 аяга уусан байх ёстой. Мөн лууванг хэрчээд идээд байхад өл дардаг гэдгийг энэ үеэр л ойлгосон доо. Тэгээд ч өтгөн хаталтаас сэргийлдэг, гэдэс цэвэрлэдэг гээд лууванд зөндөө ид шид бий. Мөн эслэгээр баялаг хар талх, сыр ч идэж болно. Харин цагаан гурилан бүтээгдэхүүн, чихэр, элдэв амттанг хамгийн бага хэрэглээрэй. Эдгээр нь өнөөх таргалалтын гол үндэс шүү. 
 
За тэгээд өдрийн хоолондоо үхрийн махтай шөл идвэл зүгээр. Болж өгвөл хонины мах, төмс, цагаан гурил, элсэн чихэр, гоймон, амттангуудаас татгалзаарай. Ингээд оройн хоол болтол алим, тараг, хар талх, сыр, бүхэл үрийн талх зэргээс дуртайгаа иднэ. Оройн хоолондоо үхрийн махтай шөл /өөрөө орц найрлагаа тохируулна/ идвэл зүгээр. Оройн хоолыг 19.00 цагаас хэтрүүлэлгүй идэхийг хичээгээрэй. Үүнээс орой идсэн хоол хоол биш харин өөх болон биед хуримтлагдах болно. 
 
Оройн хоол хүртэлх хугацаанд ч гэсэн та 2-3 аяга буцалсан хүйтэн ус уусан байх ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. Буцалсан хүйтэн ус нь турахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг, биеэс хорт бодисыг хөөн гаргагч хүч нь юм. 
Харин оройн хоолны дараа дотор тань харлаад байвал хөргөгч онгойлгохоосоо азнаад тараг, алим зэрэг хөнгөн хүнснээс сонголтоо хийгээрэй.
Энэ дэглэмийг 7 хоног тэвчээртэйгээр сахиж чадвал дараагийн өдрүүдээс эхлэн бие мах бод маань дасч үүнийг хэвийн хооллолтоо болгож чадна. Хөхүүл эхчүүдийн хувьд айхтар хатуу дэглэм барихаас татгалзаж дээрх хөнгөн, уян хатан, тэжээллэг дэглэмийг барихад турахад илүү амар, бас хурдан юм билээ шүү. 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл