
“Бүс ба зам”-ын Эрчим хүчний сайд нарын 2-р хурал “Илүү ногоон, багтаамжтай эрчим хүчний ирээдүй рүү хамтдаа урагшилъя” уриан дор 18-нд Чиндао хотод нээгдэв. Хоёр хоногийн хугацаанд 28 орноос ирсэн Эрчим хүчний сайд болон дээд төлөөлөгчид, 18 орноос Хятадад суугаа элчин сайд, олон улсын 9 байгууллагын хариуцлагатан нар онлайн эсвэл оффлайн хэлбэрээр уг хуралд оролцож, гүнзгий судлан ярилцаж, нийтлэг ойлголтоо гүнзгийрүүлж, олон орон “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга дор түншийн харилцааны нэн нягт сүлжээг байгуулж, эрчим хүчний шилжилт болон аюулгүй байдлын өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах явцад хамтдаа амжилт олох талаар хайлт хийсэн байна.

Хурал дээр “Бүс ба замын ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны Чиндаогийн санаачилга”-ыг албан ёсоор нийтэлж, талууд нэгдэлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөгжиж буй орны эрчим хүчний ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжиж, ногоон эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөө болон зорилтыг боловсруулж, ногоон эрчим хүчний хангалт болон уян хатан чанарыг сайжруулж, нэн их татах хүчин бүхий ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх талаар уриалсан байна.
