Ирээдүйн спортын наадам эхлэв
2024-02-22 17:54
Ирээдүйн спортын наадам эхлэв
Ирээдүйн спортын анхдугаар наадам 2-р сарын 21-ний орой ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотод нээлтээ хийв.
ОХУ-ын зохион байгуулж буй эл сонирхолтой наадамд дэлхийн олон газраас ирсэн 2000 тамирчин оролцож, стратеги, тактик, спорт, уралдаан, технологи гэсэн таван төрлийн 21 тэмцээнд өрсөлдөнө. Анхдугаар наадам нь спорт, шинжлэх ухаан, боловсрол, технологийг нэгтгэсэн тэмцээн, мөн дижитал төсөл хослуулж буйгаараа онцлог юм. Ирээдүйн спортын наадам ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
