solongonews
Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно
2019-01-04 19:54
Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно

Хятад улсын төмөр зам 2019 оны 01-р сарын 05-ны 00:00 цагаас эхлэн цагийн хуваарьт өөрчлөлт хийнэ. Эрээн-Шилийнхот, Эрээн-Бугатын галт тэрэгний цагийн хуваарь өөрчлөгдсөн байна.

Эрээн-Шилийнхот ( K7928 цуваа галт тэрэг )

Эрээн хотоос өглөөний 07:30 цагаас хөдөлж, 12:00 цагт Шилийнхотод хүрнэ. Бүх шугамд нийт 4 цаг 30 минут аялна.

Шилийнхот-Эрээн (K7927 цуваа галт тэрэг )

Шилийнхотоос 16:50 цагаас хөдөлж, 22:10 цагт Эрээн хотод хүрнэ. Бүх шугамд нийт 5 цаг 20 минут аялна.

Эрээн-Бугат ( T4204\1 ээлжийн цуваа галт тэрэг )

Эрээнээс 22:50 цагт хөдөлж, дараа өдрийн 08:28 цагт хүрнэ. Бүх шугамд нийт 9 цаг 38 минут аялна.

Буга-Эрээн (T4202\3 ээлжийн цуваа галт тэрэг )

Бугатаас 21:20 цагт хөдөлж, дараа өдрийн 06:50 цагт Эрээн хотод хүрнэ. Бүх шугамд нийт 9 цаг 30 минут аялна.

Зорчигчид энэхүү цагийн хуваарийг анхааралдаа аваарай. Та бүхэн сайхан аялаарай!

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл