solongonews
Хятад улсын хөдөлгөөнт төлбөр тооцоо 81 их наяд юаньд хүрчээ
2017-10-20 11:41
Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Юй 19-ний өдөр Бээжин хотноо дараах мэдээллийг хийлээ.

        Хятад улс дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн орон, интернэт сүлжээний хамгийн том орон боллоо гэсэн байна. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл Хятад улсын хөдөлгөөнт төлбөр тооцоо 81 их наяд юаньд хүрч, дэлхийд тэргүүлсэн байна.

Энэ сарын 19-нд Мяо Юй нарын ХКН-ын дөрвөн төлөөлөгч ХКН-ын XIX их хурлын хэвлэлийн төвд болсон хамт ярилцлага өгөх хоёр дахь арга хэмжээнд оролцжээ.

Мяо Юй: Цогц хүчний хувьд авч үзвэл Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн салбар тогтвортой хөгжиж, дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн орон, интернэт сүлжээний хамгийн том орон боллоо. Инновацийн хүчний талаас сансар судлал, дээд зэргийн тоног төхөөрөмж, өндөр чадавхтай тооцоолон бодох, шинэ үеийн хөдөлгөөнт холбоо зэрэг салбарт ихээхэн ахиц дэвшил гаргасан. Бүтцийн талаас стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэр, тэргүүний боловсруулах аж үйлдвэрийн өсөлт бүхий л аж үйлдвэрийн өсөлтөөс түргэн байна гэж хэллээ.

Мяо Юй:

- Интернэт сүлжээний хөгжил нийтэд хүртээмжтэй түрээсний дугуй, хөдөлгөөнт төлбөр тооцоо зэрэг төрөл бүрийн хэрэглээг бий болгож байна. Дараагийн шатанд интернэтийн хурдыг түргэсгэж, дижитал эдийн засгийн хөгжилд тус дэм үзүүлж, хэрэглэгчдэд хөгжлийн үр шимийг хүртээх болно гэсэн байна.



 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл