solongonews
Хятадын үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 11 жил дараалан тэргүүлжээ
2021-09-13 16:53
Хятадын үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 11 жил дараалан тэргүүлжээ.

2010 оноос хойш Хятадын үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 11 жил дараалан дэлхийн тэргүүн байранд жагсаж байгаа бөгөөд өнөөдрийг болоход дэлхийн хамгийн найдвартай аж үйлдвэрийн системтэй улс орны нэг нь болсон гэж өнөөдөр буюу 09-р сарын 13-ны өдөр Хятадын Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яам хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.

Дэлхийн үйлдвэрийн 500 гол бүтээгдэхүүний дунд Хятадын бүтээгдэхүүний хэмжээ 40 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд шинэ эрчим хүчний автомашин, ухаалаг гар утас, өргөн хэрэглээний дрон гэх мэт гол салбарууд дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Үүнээс гадна харилцаа холбооны тоног төхөөрөмж, өндөр хурдны төмөр зам зэрэг өндөр зэрэглэлийн брэндүүд дэлхийн хэрэглэгчдийн таашаалд хүрч байгаа юм байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл