solongonews
Дэлхийн үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй газрууд - 1
2015-12-28 18:21
Бидний амьдардаг энэ дэлхий дээр бидний үзэж хараагүй, мэдэхгүй үзэсгэлэнт газрууд яасан их байна вэ. Магадгүй та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол эдгээр газруудаас сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.
1. Нойшванштайны цамхаг, Герман улс
Энэхүү уран цамхагийг 1868 онд Баварийн хаан Людвиг II бариулжээ. Одоогоор энэхүү цамхаг нь Европын хамгийн ихээр жуулчдыг татдаг газрын нэг юм. 
2. Гэрэлт цохтой агуй, Шинэ Зеланд
Агуйн гол онцлог бол гэрэлт цохууд мянга мянгаараа зөвхөн энэхүү Шинэ Зеландын агуйд амьдардаг явдал юм. Тэднийг харах үед яг л үлгэрийн тэнгэрт одод түгсэн мэт харагддаг байна.
3. Кольмар хот, Франц 
Францын энэхүү дур булаам Кольмар хот нь эртниий хэв маягаа гээгээгүй хотын нэг. Энэ хотоор алхахад яг л “Жонон ба гүнж” гэх хүүхэлдэй таны санаанд шууд орж ирэх вий.
4. Бату агуй, Малайз
Малайзын энэхүү сүмд улс орон бүрээс маш олон мөргөлчид, сүсэгтэн ирдэг. Бату бол энэтхэгийн хинду шашины хамгийн алдартай бурханы нэг юм. Энэ нь ойролцоогоор 400 сая жилийн өмнө үүссэн. Яг энд өмнөд тамилчуудын мөргөдөг Муругана бурханы өндөр хөшөө байдаг. 
5. Василий Блажены ариун сүм, Орос
Москвагийн Улаан талбайд байрлах Үнэн алдартны сүм. Олон хүний хувьд энэ нь ОХУ-ын билэг тэмдэг болсон газар юм.  Энэхүү сүмийг Иван Грозный хааны тушаалаар  Казанийг эзлэн авсан болон Казань ханлиг ялсан баярыг тохиолдуулж барьсан байна.
6. Глицин модны туннель, Япон
Энэ бол Японы Китакюсю хотод байрлах цэцгэн “үүл” гэж нэрлэгддэг газар юм.  Глицин модны цэцэгний өнгө нь цагаан, цэнхэр, хөх, ягаан, усан цэнхэр байдаг байна. Үнэхээр үзэсгэлэнтэй газар юм аа.
7. Такцанг-лакханг сүм, Бутан
Энэхүү сүм нь 3120м өндөр хад дээр байрлах бөгөөд Паро хөндийгөөс 700м өндөрт байдаг. Сүмийн нэрийг орчуулбаас “барын үүр” гэх ажээ. Домогт өгүүлснээр энэ хадны агуйд Падмасамбхав багш эм бар унаж ирээд, бар нь энд ирээд хүн болж хувираад түүний эхнэр болсон юм гэдэг. 
8. Ангкор-Ват Ариун сүмийн цогцолбор, Камбоджа
Эрт дээр үед баригсан хамгийн том барилга байсан бөгөөд өдгөө 900 жилийг үзэж байгаа аж.  Энэхүү ариун сүмийн цогцолборыг Хинду шашины Вишну бурханд зориулан барьсан байна.
9.   Анхель хүрхрээ, Венесуэл
Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ юм. Хүрхрээний нэрийг орчуулбаас “чөтгөрийн уул” гэх аж. Ниагарын хүрхрээнээс 20 дахин өндөр бөгөөд Анхельд хүрэх зам өтгөн ойгоор хучигдсан учир очих зам байдаггүй байна.
10. Чжанъе Данксиа өнгөт чулуут уул, Хятад
Гансу муж дахь эдгээр гайхалтай уулс нь ямар ч гэрэл зурагчны очихыг хүсэх мөрөөдөл юм. Уулын чулуунууд улаан хайрга их байдгаас мөн Цэрдийн галаваас солонгын өнгөтэй болсон ажээ. 
11. Гленфиннан гүүр, Шотланд
Танил газар байгаа биз? Харри Поттер киноны Хогвард руу явахад дайрдаг гүүр мөн шүү дээ. Шотландын хамгийн үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй газрын нэг бол яах аргагүй энэ гүүр мөн.
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл