solongonews
Хятад, Монгол, Орoсын “Нэг бүс нэг зам”-Солонго хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг боллоо
2017-12-15 21:52
Хятад, Монгол, Орoсын “Нэг бүс нэг зам”-Солонго хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг боллоо.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Солонгын өдөрлөг” үйл ажиллагаа 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн чухал агуулга болох Хятад, Монгол, Оросын “Нэг бүс нэг зам”-Солонго хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэгт Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, Монгол Улсаас ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай, ОХУ-ын БНБУ-ын Улсын хэвлэх үйлдвэрийн ерөнхий захирал Логинова Виктория Ивановна, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар оролцож үг хэллээ.

Хэлэлцүүлэгт Хятад, Монгол, Орос гурван улсын хэвлэл мэдээлэл, соёл, эдийн засгийн салбарын 70 гаруй төлөөлөгч, судлаачид оролцож, “Нэг бүс нэг зам” дагуух Хятад, Монгол, Орос гурван улсын “Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа ба ирээдүй” зэрэг сэдвийн хүрээнд чөлөөтэй санал бодлоо солилцож, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа “Нэг бүс нэг зам”-ын шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичиглэх болно.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Солонго мэдээллийн төв болон ОХУ-ын БНБУ-ын Улсын хэвлэх үйлдвэртэй хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг Өвөр Монголын Өдрийн Сонины хороо санаачлан зохион байгуулж, Солонго Мэдээллийн Төв хариуцан гүйцэтгэлээ. Хятад, Монгол, Оросын “Нэг бүс нэг зам” хэвлэл мэдээллийн хэлэлцүүлгээс гадна “Хятад, Монгол орчуулгын нийгэмлэгийн уулзалт ярилцлага”, “Солонго үзэсгэлэн”, “Миний мэдэх хоёр хөрш” Солонго зохион бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Зохиогч: Бэлтгэсэн: УЛААНАА, САРАА, БОЛОР
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл