solongonews
Хятадын иргэдэд гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөмж болгов
2020-04-22 17:22
Хятадын иргэдэд гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөмж болгов.

Хятад улсаас гадуур дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт оношлогдсон “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 2 сая гаруй бүртгэгдсэн бөгөөд нас барсан тохиолдол 100 мянга гаруй хүн болсон гэж ДЭМБ сүүлийн өдрүүдэд мэдээлсэн байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд олон улс орнууд хилээр нэвтрэх ажлыг эрчимжүүлснээр олон улсын нислэгүүд багасаж, зарим улс орнууд гадаад ертөнцтэй хийх нислэгээ зогсоосон байв. Энэхүү байдалд холбогдуулан өнөөдрийн байдлаар Хятадын иргэд “COVID-19”-ээр халдвар авах боломжтой эрсдэлийн тухай ойлголт авч, гадаад орнуудаар зорчихгүй байхыг зөвлөсөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл